УИХ-ын таван гишүүнийг яллагдагчаар татах тогтоол гарсан


ЖДҮХС-ийн зээл олголттой холбоотой хэрэг асуудал дээр АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.
Уг зээл олголтод Төрийн өндөр албан тушаалтнууд нөлөөлсөн байж болзогүй нөхцөл байдал тогтоогдоод Улсын ерөнхий прокуророос УИХ-д дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал тавьсан. УИХ-аас дөрвөн гишүүний эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй юм байна гэж үзээд түдгэлзүүлээгүй аж.
Мөн прокуророос УИХ-ын таван гишүүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлджээ. Уг тогтоолтой хоёр гишүүн танилцсан бол гурван гишүүний тогтоолыг танилцуулах ажиллагаа явагдсан ч хоёр гишүүн томилолттой, өвчтэй учраас танилцах боломжгүй гэдэг асуудал тулгарчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд зааснаар мөрдөгч тогтоол гарсан даруйд тогтоолыг танилцуулж байцаалт авах хуулийн зохицуулалттай. Гэвч өнөөдрийг хүртэл гурван гишүүнд тогтоолыг танилцуулж чадаагүй байгаа аж.
Цахим хуудсаар ЖДҮХС-ий зээлтэй холбогдуулан УИХ-ын 43 гишүүн шалгагдаж байгаа гэх мэдээлэл тархсан. Үүнийг АТГ-аас үгүйсгэж, “43 гишүүн гэдэг худлаа тоо” хэмээлээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ