Прокурорын тогтоолоор хоёр газрын үйл ажиллагааг зогсоожээ

img

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмж хэрэглэгч  нийт 146 объектод хяналт, шалгалтыг зохион байгууллаа.

 

Шалгалтаар дээрх байгууллагуудаас 381 зөрчил илрүүлж, шалгалтын явцад газар дээр нь 61 зөрчил буюу 16.6 хувийг арилгуулан, бусад үлдсэн зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан бичиг хүргүүлсэн байна. Түүнчлэн шалгалтын үеэр ноцтой зөрчил гаргасан хоёр газрын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор  зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн нийт 15 субъектэд шийтгэлийн арга хэмжээг оногдууллаа.

 

Хяналт, шалгалтыг Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран  энэ сарын 14-21-ний өдрүүдэд зохион байгуулсан юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bayr:
Зөв бүгдиин хаагаад ашиг олдог юмгүй болго .тэгээд хөдөө малчин эсвэл төриин албан хаагч болго
2019-08-27
МЭДЭЭЛЛИЙН УТАС МУТАС АЖИЛЛУУЛЖ БОЛДОГГҮЙ ЮМУУ МЭДЭЭЛМЭЭР БАЙХЫН ЯАМААР Ч ЮМ БЭ ДЭ
2019-01-26
паб:
манай доор өдөр болгон ийм газнууд оруулахымаа хэзээ дэлбэрч үхдэг болдоо 15 давхар барилгашт хаана мэдээлэх вэ
2019-01-26
irgen:
hiin gaz mongolchuud hereglej bolohgui , hezeech ayul garch bolno dendyy ayultai hariuzlagagui hymyys, ….hiin gaz hereglej sursan ulsad bainga oron suuzand delberelt bolj baina,,,Horiochee naadahiigaa
2019-01-26
Орон суууны 1 давхарын баар гуанзуудыг хаагаачээ.хоол хиншүү чийг уур хорхой шавьж ялзруулж илжрүүлж гааз дэлбэрэх байнгын аюул архи пивоны худалдаа хэтэрч байна
2019-01-26
Нийтийн орон сууцны зоорийн давхарт гуанз гуанз цайны газар ажиллуулж байгааг журамлахгүй бол санамсар болгоомжгүйшээс болж байшин барилга дэлбэрэх нь хэзээ болдоо хөөрхий.Засаг дарга зөвшөөрөл өгч мөнгө босгодог одоо үед иргэдэд мөн ч халгааьй яа
2019-01-25