Амьсгалын замын өвчнөөс хүүхдээ хэрхэн хамгаалах вэ
Амьсгалын замын халдварт өвчнөөс хүүхдээ хамгаалах аргаас “www.wikihow.com” сайт мэдээллээ.
Алхам №1

Хүүхдээ гадуур авч гарахдаа үргэлж хамарт нь гавар болон тосон түрхлэг түрхэх. Энэ нь вирусээс хамгаалах болно.
Алхам №2

Хүүхдийн уруул дээр үнсэхгүй байх. Шүлсээр дамжан хүүхдэд амьсгалын замын халдварт өвчин тархах эрсдэлтэй.
Алхам №3

Давс, сода, нимбэг, сармисын уусмалын нэгээр өглөө, оройд өөрөө болон хүүхдийнхээ амыг зайлж байх.
Алхам №4

Дархлаа сайжруулдаг хүнсийг байнга хэрэглэх. Жимс жимсгэнэ тогтмол хэрэглэж, биеэ витаминаар тэтгэх.
Алхам №5

Хүүхдэд тухтай, дулаан хувцас өмсүүлэх. Мөн хүйтний улиралд чийг татдаг гутал өмсүүлэхгүй байх.
Алхам №6

38 хэмээс дээш халуурах, биеэр тууралт гарах шинж тэмдэг илэрвэл нэн даруй мэргэжлийн эмчид үзүүлээрэй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ