ФОТО: Хар тамхины хэргээр Нигер улсын дөрвөн иргэнийг баривчиллаа


Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнөөдөр /2019.01.28/ гадаад улсын иргэн шуудан илгээмжээр дамжуулж хар тамхи оруулж ирснийг илрүүлэн баривчилсан.
Монгол Улсад гадаад хэлний сургалтын төвд багшилдаг Нигер улсын иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр нэвтрүүлснийг олж, тогтоон ажлын байран дээр нь баривчлах ажиллагаа явуулжээ. Мөн түүнээс гадна уг гэмт хэргийг үйлдэхэд оролцсон Нигер улсын гурван иргэнийг саатуулан шалгаж эхэлсэн байна.
Эх сурвалжийн өгүүлснээр ойролцоогоор 300 орчим сая төгрөгийн үнэ бүхий хар тамхи хурааж авчээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ