Д.Лүндээжанцан: МАН-ын бүлэг УИХ-ын даргын нэрийг оруулж хэлэлцүүлнэ

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөллөө. Үүнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Дараагийн УИХ-ын даргыг хэзээ томилох вэ?

 

-УИХ дахь МАН-ын бүлэг нэрийг нь оруулж ирснээр хэлэлцүүлнэ. Хуулиараа УИХ-ын даргын нэрийг парламент дахь олонхийн бүлэг оруулж ирдэг. 

 

-УИХ-ын даргыг энэ хугацаанд хэн орлох вэ?

 

-УИХ дахь олонхийн бүлгээс томилогдсон УИХ-ын дэд дарга гүйцэтгэнэ. Тодруулбал, УИХ-ын дэд дарга М.Энх-Амгалан УИХ-ын даргыг томилогдтол үүрэг гүйцэтгэнэ. 

 

-УИХ-ын даргыг олонхийн саналаар чөлөөлдөг хуулийг хүчингүй болгох уу?

 

-Нэгэнтээ батлагдсан хуулийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. 

 

-Байнгын ажиллагаатай парламентын дархлаа алдагдлаа гэж ойлгож болох уу?

 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой УИХ-ын тухай, УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулна. УИХ-ын дарга бол төрийн гурван өндөрлөгийн нэг. Ерөнхийлөгчийн эзгүйд орлодог. УИХ гэдэг хүн төвийг сахисан, намаас түдгэлзсэн байх ёстой гэж үздэг. 

 

Өнгөрсөн 26 жилд хуримтлагдсан орчнуудыг боловсронгуй болгохтой холбоотой асуудалд нэмэр болох гэж байгаа УИХ-ын 76 гишүүний нэг. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Бөв бөөрөнхий бөмбөлөг
2019-01-30
иргэн:
Нямдорж УИХ-н дарга болно.С.Эрдэнэ,Д.Эрдэнэбат,Баатарбилэг,Мѳнхбат гээд хэдэн хулгайчуудын хулгай нь ил болохоос үхтлээ айгаад орох байх газраа олж ядаж байна даа.Нямдорж дѳрвѳд биш баяд ястан.Харин монголулсыг 44-жил удирдаж хотжуулж соёлжуулж боловсрол эзэмшүүлж үйлдвэржүүлж бүх иргэдээ ажилтай орлоготой болгосон Ю.Цэдэнбал чинь дѳрвѳд хүн байсан юм.Ц.Нямдоржийн баядууд их монгол улсын бүрэлдхэнүүний нэг овог бѳгѳѳд хэнд ч уравдгүй зал мэх ихтэй улс овгынхоо тѳлѳѳ тууштай тэмцэгчид байсныг түүхчид бичдэг судалсан ажгуу.
2019-01-30
Дөрвөд Нямдорж одоо УИХ ын даргын суудалд суух гээд хөл хөнгөрчихсөн нойргүй хононо доо. Хөөрүү Оюунэрдэнэ, Батзандан нарыг сайн турхирч хор найруулсны хүчинд Энхболдыгоо огцруулж өөрөө суудлы ньаваав. Нямдорж одоо монголыг сайхан болгох юм гэнэ. Харагдаач!!!
2019-01-30
НЯМДОРЖ САЙДЫГ ДЭМЖИНЭ
2019-01-29
Үеээ өнгөрөөсөн өвгөн:
Энэнээс дээр хүн олдохгүй юу?
2019-01-29
Иргэн:
Лүндээжанцан харин төвийг сахисан улс төрч шүү. Төрд үнэнчээр зүтгэсээр л ирсэн.
2019-01-29
Наад дүр эсгэгч Нямдорж чинь хөөрүү Оюунэрдэнэ,Батзандан нарыг турхирсаар Энхболдыг огцруулсан нь өөрөө УИХ ын дарга болох шунал биздээ. Одоо тэгээд Нямдорж нь дарга болохоор бүх юм сайхан болчих уу. Улс төрд буг болтлоо суухдаа монгол улсыг сайхан болгочих нь яасан юм.
2019-01-29
ard tymenii itgeliig byy aldaarai?...:
Mongol ylas ogchom eerchilegdej ard tymenii amidrald hiigeed abilgal deeremiin asyydald zeb handahgyi bol ylam tom auyl bolno,yyniig erh barigchid hamgiin sain oilgoj baigaa baih!negdeed ajilaad yabhad bolohgyi,ard tymen demjij baigaa,Hyrelsyhiin zasgiin gazar bolon ikhe hyraliig saitar zeb ajiluulah saardlaga baina!
2019-01-29
Зочин:
Хэн нь ч болсон монгол дээрдэхгүй бахь байдгаараа л байна намраас хойш зүгээр л жүжиг л тоглож байсан шүү дээ ээлжит дарга суудлын л сэлгээ одоо мань нь больё л доо гэдэг жүжиг
2019-01-29
Дүр эсгэгч Нямдорж УИХ ын дарга болчихсон болотой хөл нь хөнгөрчихсөн хэдэн хөөрүү залуусаар дэмжүүлэх санал авах гээд хор найруулаад явж байгаа бололтой. Дахиад өнгөө хувиргасан шинэ МАНАН бий боллоодоо. Оюунэрдэнэ, Батзандан нар Нямдорж, Хүрэлсүх нараасаа шагналаа хурдан аваачээ!!! Ямар албан тушаал, эрх мэдэл өгөх юм бол харж байя!!!
2019-01-29
svki:
Odoo nams toriin huuli togtooh erh medliin baiguulgiin dargiig songhoo boleo Nams ene uihd dargiig songn gedg maani ooro toriin deer nam bna gej vzej bolhnee ard tvmen yaagd songoj bolohgv gej!!!!
2019-01-29
irgen:
LUNDAA GEDEG AMIA HAMGAALSAN NUHRIIG IH HURLAAS GARGAH CAG BOLJEE
2019-01-29
Иргэн:
Лүндээжанцан харин төвийг сахисан улс төрч шүү. Төрд үнэнчээр зүтгэсээр л ирсэн.