Хялбараар хивсээ ЦЭВЭРЛЭЖ, УГААХ арга
Хивсээ хэрхэн угааж, цэвэрлэх талаар “www.wikihow.com” сайт мэдээллээ.
Алхам №1

Хивсээ угаахаасаа өмнө сайтар тоос сорогч эсвэл шүүрээр шүүрдэж, цэвэрлээрэй.
Алхам №2

Зөвхөн дээд талыг нь соруулдахгүйгээр мөн доод талыг нь сайтар цэвэрлэх хэрэгтэй.
Алхам №3

Мөн хивсээ угаахаасаа өмнө гадаа сайтар гөвж, нүдэнд үл харагдах тоос шороог нь үргээгээрэй.
Алхам №4

Хэрвээ танайх гэрийн тэжээмэл амьтантай бол өдөр бүр хивсээ зориулалтын сойтгоор цэвэрлэж байгаарай. Учир нь амьтны үс таны арьс болон хувцас, эд хэрэглэлд наалдаж, улмаар харшил үүсгэх эрсдэлтэй.
Алхам №5

Хивсээ зориулалтын шингэнээр угаах нь зөв. Учир нь зориулалтын бүтээгдэхүүн л жинхэнэ үр дүнг харуулна.
Алхам №6

Бага зэргийн шингэнийг хивс дээрээ хийгээд дараа нь хивсээ сайтар норго. Ус бүлээн байвал хир, толбо илүү сайн арилна.
Алхам №7

Зориулалтын сойтгоор нэгэн жигд угаагаарай.
Алхам №8

Дараа нь дахин усаараа хивсээ зайлж, саванг нь арилгах учиртай.
Алхам №9

Мөн зориулалтын модон хусуураар хивснийхээ усыг шүүрдээрэй.
Алхам №10

Хивс их зузаан материалтай учир 1-2 өдрийн дараа бүтэн хатах учиртай.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ