Төрийн байгуулалтын байнгын хороо Г.Занданшатарыг 100 хувь дэмжлээ
2019-02-01

МАН-аас УИХ-ын даргад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг нэр  дэвшүүлсэн. Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ. Байнгын хорооны гишүүд асуулт асуусангүй. Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат үг хэллээ. Тэрбээр УИХ-ын дарга бол парламентын эв нэгдлийг хангах хариуцлагатай алба гэдгийг нэр дэвшигчид сануулав. 

 

 

Харин байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн Г.Занданшатар УИХ-ын даргад нэр дэвшиж буйд талархалтай байгаагаа илэрхийлэн, амжилт хүслээ.

 

Ийн Төрийн байгуулалтын байнгын хорооны 13 гишүүний 100 хувийн дэмжлэг авсан Г.Занданшатарын томилгоог чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-07-23