МАН-ын бүлэг сайдад нэр дэвшигчдийг дэмжлээ

МАН-аас гурван сайдын албан тушаалд нэр дэвшигчдийг тодруулаад буй. Эрх баригч намаас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарын нэрийг дэвшүүлсэн.
Тэднийг дөнгөж сая УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжлээ. Ингэснээр холбогдох байнгын хороодоор хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ