Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн

img

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Сар шинийн өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай, хүйтэн жавартай байхыг онцгойлон анхааруулж байна.

 

2019 оны 02 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 хэм, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 15-17 хэм хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ