Хайрын баяраар хэрхэн ҮЗЭСГЭЛЭНТЭЙ харагдах вэ

img

Хэдхэн өдрийн дараа хосуудын хувьд нандин, гайхалтайд тооцогдох “Хайрын баяр” тохиох болно. Бүсгүй та энэхүү баяраар энгийн мөртлөө үзэсгэлэнтэй харагдах зөвлөгөөг “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Аз жаргалаар өөрийгөө цэнэглэ. Үргэлж инээсгэлээрэй. Инээмсэглэл таньд ажил жаргалыг бэлэглэх болно. Инээмсэглэл цацруулсан хүн хамгийн үзэсгэлэнтэй харагддаг гэдгийг бүү мартаарай.

 

Алхам №2

 

 

Хайрттайгаа уулзахаасаа өмнө аз жаргал, сайхан бүхнийг өөртөө шингээ. Муу бүхнээ хойшоо тавьж, ганцхан энэ өдөрт өөрийнхөө сэтгэл санааг бэлдэх хэрэгтэй.

 

Алхам №3

 

 

Бүсгүй та хайрттайгаа уулзахаасаа өмнө халуун ваннд хэвтэж, алжаалаа тайлаарай. Таны эрч хүч хайртай залууд тань таалагдах байх.

 

Алхам №4

 

 

Өөрт тохирсон будалтаа хийгээрэй. Гэхдээ хэтрүүлж болохгүй.

 

Алхам №5

 

 

Хувцсаа сонгохдоо анхаарах нь зүйтэй. Учир нь хэт тод, хэт бариун эсвэл байнга өмсдөг хувцсаа өмсөхөөс болгоомжлоорой.

 

Алхам №6

 

 

Энгийн харагдах тусмаа гайхалтай гэдгийг бүү мартаарай.

 

Алхам №7

 

 

Хайрын баяраар таны зүүх гоёл чимэглэл зүрхэн хэлбэртэй байвал илүү тохиромжтой.

 

Алхам №8

 

 

Уруулаа тод будахад илүүдэхгүй.

 

Алхам №9

 

 

Уруулын будагтайгаа тохируулан хумсны будгаа тохируулах хэрэгтэй.

 

Алхам №10

 

 

Хайрын баяраар зөвхөн хайртайгаа хамт байх нь хамгийн чухал гэдгийг бүү мартаарай.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Баяр:
АХИАДЛ БАЯР АХИАДЛ БЭЛЭГ, БИДЭНД ЕР НЬ ӨӨР ХИЙХ ЗҮЙЛ БНУУ, УДАХГҮЙ МАРТ, ЦЭРГИЙН БАЯР, ХҮҮХДИЙН БАЯР, НААДАМ. БИД ХӨГЖИХГҮЙ ЭЭЭЭЭЭЭ, ХЭЗЭЭ Ч
2019-02-11