Улаанбурхан, улаанууд өвчний түргэвчилсэн оношлогооны шинэ аргыг нэвтрүүлнэ

img

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр ОХУ-ын Москвагийн Г.Н. Габричевскогийн нэрэмжит эрдэм шинжилгээ, судалгааны институтын төлөөлөгчтэй уулзлаа.

 

 

Уулзалтаар дэлхий дахинд ялангуяа Европийн улсад гарч байгаа Улаанбурхан  өвчний тандалт сэргийлэлтийн талаар хамтран ажиллах талаар ярилцав. Уг институттэй 2-3 жилийн хамтарсан төсөл хэрэгжүүлэх бөгөөд Улаанбурхан, улаанууд өвчний лабораторийн түргэвчилсэн оношлогооны шинэ аргыг нэвтрүүлэх, эмч нарыг харилцан сургах, хүн амын дундах дархлал тогтоцын түвшинг судлах судалгаа хийж, олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.

 

 

Хөрш зэргэлдээ орнуудад Улаанбурхан өвчин ихээр гарч буй эрсдэлтэй энэ үед нотолгоонд суурилсан шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргаж, уг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд үр дүнгээ өгөх ач холбогдолтойг Эрүүл мэндийн сайд онцолж, ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны хамт олонд болон эрдэмтэн судлаачдад талархал илэрхийллээ.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ