Цагаан Дарь Эх бурхныг бүтээнэ

11:30 цагт Үндэсний мэдээллийн төвд Ээлжит бус чуулганыг хуралдуулж УИХ-ыг тараахыг шаардаж байгаа талаар "Улсаа аврах ард түмний хөдөлгөөн"-өөс мэдээлэл хийнэ.
11:40 цагт Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд Цагаан дарь эх бурхныг бүтээнэ. Нэг өдрийн цагаан дара эх бурхан бүтээх арга хэмжээг Богд хааны ордон музей, Соёлоор гийгүүлэхүй ТББ, Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Занабазарын нэрэмжит Монголын бурхан шашны дээд сургууль, Соёл урлагийн их сургуулийн Дүрслэх дизайн урлагийн сургуулийн Уран зургийн тэнхим, Монголын бурхны шашны урлагийн зөвлөх ТББ хамтран зохион байгуулж байна. Уг арга хэмжээний үеэр 10 гаруй уран бүтээлчид Цагаан дара эх бурхан бүтээх юм.
Холбогдох утас: 11-342195, 88016871, 88136969
13:00 цагт “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ - т Агаарын бохирдлыг бууруулах тeхнологи нэвтрүүлэх Монгол, БНСУ-ын хамтын ажиллагааны арга хэмжээ зохион байгуулна. Уг арга хэмжээнд Улаанбаатар хотын удирдлагууд, Нийслэлийн тээврийн газар, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, БНСУ-ын Элчин сайдын яам, БНСУ-ын Аж үйлдвэр, Худалдааны яамны харьяа Гадаад Худалдааны Төлөөлөгчийн газрын удирдлагууд оролцоно. Холбогдох дугаар 99062349
СЭТГЭГДЭЛ БИЧИХ