1:1

img

Монгол Улсын дөрөв, тав дахь Ерөнхийлөгч нарын эвдрэлцэл ил болоод эхэллээ. Гэхдээ энэ нь одоо эхэлж байгаа юм биш. Санавал таван жилийн өмнө Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тухайн үед ҮХАА-н сайд байсан Х.Баттулгыг өрөөндөө дуудаж төмөр замыг гацаасан хэмээн загнаж байв. Ер нь тэгээд цахим сүлжээгээр таарамжгүй байгаагаа байнга илэрхийлдэг байсан л даа. Харин одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сарын 16-нд Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцох үеэрээ өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийгоо шалгуулах хүсэлтийг тавьж байв. Тэгвэл өчигдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цахим сүлжээгээр ярилцлагаа түгээж, түүгээрээ Ерөнхийлөгч Х.Баттулгад хариу өгөв. Элдвийн тайлбар зүүлтгүйгээр тэдний хэлсэн, ярьсныг хүргэе.

 

Х.Баттулга: ТАВАНТОЛГОЙГ ГАДНЫХАНД ӨГӨХ ГЭСЭН Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ ШАЛГУУЛЪЯ

 

 

Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сарын 16-нд Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож үг хэлснийхээ дараа “…Би Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар хандаж байна. Бидний мэддэг Тавантолгойн тухай хэдэн мэдээлэл өгье. Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныханд 100 жилээр хууль бусаар өгөх гэж байхад 2015 онд УИХ ын 40 гишүүн авч үлдсэн юм. Энэ хуйвалдааныг ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж гардан гүйцэтгэх ажлыг зохион байгуулсан. Төрийн өмчөөр нөөцийг нь тогтоосон орд газ­рыг гадаадын компанид хууль бусаар өгөх гэж байсан. Үүнийг яагаад одоо болтол шалгахгүй байна вэ. Үүнтэй холбоотойгоор шалгана уу. Баримтууд нь бүгд байна. Би энэ өдөр Ерөнхий проку­рор танд Прокуроруудын удир­дах ажилтнуудын зөвлөгөөн дээр иргэн Х.Баттулгын хувьд 178 хуудас ба­римтыг гардуулж байна. Энэ хэр­гийг шалгуулъя. Гүйцэтгэх ажлыг нь 1996 онд Ерөнхий сайдаар ажиллаж бай­сан М.Энхсайхан хийсэн” гэсэн юм.

 

Түүнээс өмнө ч энэ асуудлыг хөндөж байв. 2018 оны аравдугаар сарын 15-нд МҮОНРТВ-д ярилцлага өгөхдөө “… “Эрдэнэс Тавантолгой”-г бүтнээр нь Хятадын төрийн өмчийн “Шинхуа” компанид үнэгүй 100 жилээр нь шилжүүлэх гэж байсныг та санаж байгаа биз дээ. 2015 онд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан. Тэр үед “Шинхуа” гэж компанид Ухаа худагийн менежментээр одоогийн татвар бүрдүүлж байгаа ТОП-3 компанийн хоёрт байгаа “Эрдэнэс Тавантолгой” компанийг 60, 40 жилээр нийт 100 жилээр үнэгүй өгөх гэж байсан шүү. Миний өмнөх Ерөнхийлөгч энэ ардчилсан нийгмийг авчралцсан хүмүүсийн нэг атлаа тэр уул, уурхайг лиценз нэрээр авч, эзэгнэж байгаа хүмүүсийн лоббинд орсон байгаа биз. Өмнө нь Ерөнхий сайд хийж байсан, хоёр удаа ард түмний итгэлийг хүлээж Ерөнхийлөгчөөр ажилласан. Одоо ингээд гуравхан жилийн дараа өнөөдөр л гэхэд  ашигтай ажиллаж байгаа 6-7 тэрбум тоннын нөөцтэй коксжсон нүүрсний ордыг үнэгүйгээр “Шинхуа” гэж компанид 100 жилээр өгөх гэж оруулж ирсэн шүү.

 

…БНХАУ бүс нутагтаа том бодлого явуулаад эхэлсэн. “Бүс ба Зам” бол дэд бүтцээр дамжуулан бүс нутагтаа давуу байдлыг олж авах бодлого. Хятад улсын хувьд энэ зөв бодлого. 2015 оны жишээ буюу Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс топ татвар төлөгчдийн хоёрт жагсдаг “Эрдэнэс Тавантолгой” компанийг Хятадын компанид 100 жилээр өгөх гэж орж ирсэн. Би нэр устай нь ярьж байгаа. Ц.Элбэгдорж, М.Энхсайхан гээд…” гэж байсан юм.

 

Ц.Элбэгдорж: Х.БАТТУЛГА БОЛ АРХАГ ХУЛГАЙЧ, ХЭРГЭЭ НАДАД ТОХОХ ГЭЖ БАЙНА

 

 

 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2019 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр цахим сүлжээгээр шууд ярилцлага хийж, тэр үеэрээ “…Х.Баттулга бол хулгайчийн араншингаа гаргаж байна. Өөрийнхөө бүх хулгайг надад тохох гэж байна. Өөрөө хулгай хийчихээд хамтрагч татдаг аргатай хүн. Би Эрдэнэтийн 49 хувийн ажлыг Монголд орж ирэхэд нь дэмжсэн болохоос биш хулгайг дэмжээгүй. Х.Баттулга өөрөө Эрдэнэтийн 49 хувь, Тавантолгойн орд газрын хулгай, луйварт оролцсон хүн. Одоо үүнийгээ хэн нэгэнд тохох гэж үзэж байгаа нь энэ. Би хулгайчдыг үнэрээр нь танина. Х.Баттулга бид хоёрын хүмүүжил өөр. Би эх орон, ард түмэндээ муу санасан удаа ер байхгүй.

 

Саяхан Улсын ерөнхий прокуроруудад хүлээлгэн өгсөн надтай холбоотой гэх 178 хуудас баримт бичгийг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Үүнийг ард түмэн ч мэдэх эрхтэй. Надад хулгай луйвар хийсэн зүйл байхгүй. Х.Баттулга бол хулгайн сүлжээ байгуулчихсан ажиллаж байгаа хүн. Жинхэнэ өөрийнхөө эрх ашгийн төлөө хүн шүү дээ.

 

Хувь хүний хувьд Баттулга бид хоёр амин найз гэж хэлж болно. 2004 онд УИХ-д нэр дэвшсэн, тэр үед АН-аас анх мандат олдохгүй байхад нь би нэр дэвших боломж олгож байлаа. Таван жилийн өмнө би Х.Баттулгыг дуудаж уулзаад, “Чи улс төрөөс гар, ерөөсөө бизнесээ хийгээд яв. Чи бол олон бизнестэй хүн. Халаасандаа гараа хийгээд, төрөөс ямар байдлаар мөнгө идэж болох вэ гэдэгт л анхаардаг хүн. Төрийн ажил ийм байдлаар явахгүй, чиний арга барилаар төрийн ажил явахгүй” гэж хэлж байсан.

 

Надтай Ч.Сайханбилэгээс авахуулаад бүгд л итгэл үнэмшлээрээ ажилладаг. Харин Х.Баттулгатай итгэл үнэмшлээрээ ажиллах хүн олддоггүй. Х.Баттулгад хүний нөөц байхгүй. Х.Баттулгад хулгайчийн нөөц л байгаа. Иймээс хүн томилох гэхээр хулгайч нар л олддог юм. Хонгил гэж яриад байна. Хулгай хийх зүүдээ ажил болгох гэж байгаа юм. Хэрэв намайг АТГ-аас дуудвал  би яваад л очно. Би өөртөө итгэлтэй байна. Намайг шалга. Гэхдээ юу ч олж чадахгүй шүү. Би найман хүүхэдтэй малчин айлын хүүхэд. Миний зорилго өөр. Би албан тушаалд ороод өөрчлөгдөөгүй. Намайг ийм муухай юм хийсэн гэж ярьдаг л юм.

 

Ер нь бол Х.Баттулга Ерөнхийлөгч болсон нь зөв. Хэн Ерөнхийлөгч болж болох, хэн болохгүйг ойлгуулж өгч байна. Дахин Ерөнхийлөгчөөр сонговол бүр сайн. Тэр хэрээр ард түмэнд танигдана” гэж мэдэгдлээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.14 № 30 (5997)

Б.ДАМДИН-ОЧИР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Элбэгдорж Эрдэнэт үйлдвэр,Монросцветметийн 49-хувь,Хѳтѳлийн цемент шохойн үйлдвэр,Дарханы тѳмѳрлѳгийн үйлдвэрүүдийг улсын мѳнгѳѳр буюу тус үйлдвэрүүдийн ашгийг мѳнгѳѳр луйвар хулгайн замаар авсан чинь үнэн шүүдээ.Монголчууд чамайг улс эх орон ард түмний тѳлѳѳ ажиллах байх гэж итгэж ерѳнхийлѳгч,ерѳнхий сайд,уих-н гишүүн болгож байсан гэтэл чи нэрт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсаны үр могой дууль шиг могой том болохоороо эхийгээ иддэг шиг улс орон ард түмний баялгыг хорт могой шиг идэж зусалж гадныханд саймширч энэх тэнд дэмий тэнэж зугай уэнгэл хѳѳцѳлдѳж яваа чинь худлаа юу.Ард түмний хараа хурц чих дэлдэн шүү.Чамайг ер нь маш их давруулжээ одоо чамайг тоодог хэнч байхгүй гэдгийг хатуу ойлго.Албан тушаал тѳр ард түмний буянд чи их ташуурчээ.Ѳѳрийгѳѳ ихэс дээдэс гэж бүү андуур.
2019-02-15
үгээгүй ядуу өссөн элбэгван том болоод дийлдэхгүй шуналтай болсоон
2019-02-15
ЗОЧИН:
тийм
2019-02-15
ЖИРИЙН ИРГЭН:
МИНИЙ МЭДЭХЭЭР ЭЛБЭГДОРЖИЙН ҮЕД ГАДААД ИХ ЯВЖ БИДНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР ТАНСАГЛАДАГ БАЙСАН . МӨН АМЕРИК ЭРЭГТЭЙН ТАТВАРЫГ 34 ТЭРБУМААР ТООЛОГДОХ ТАТВАРЫГ ЭНЭ ЭЛБЭГДОРЖ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН. Н.ЭНХБАЯРЫН ҮЕД БОЛ БИДНИЙГ ӨРГҮЙ БОЛГОЖ БАЙСАН. БАТТУЛЫН ЭХНЭЭСЭЭ ЛИЗЕНЗУУДИЙГ ХУРААЖ БАЙХ ШИГ БАЙНА. ЯМАРТАА Ч ГАДААД ЯВЖ МӨНГӨ ҮРДЭГГҮЙ.
2019-02-15
зочин:
Элбэгдорж таван толгойг хужаад өгөх гэж байсныг энхболд тас цохьсон нь үнэн.
2019-02-15
ЗОЧИН:
тийм
Umhii tarvaga sarmagchin bugd yalgaaguiee bugd hulgaich umhii adgiin huur nuud ene turd bga buh hulgaich nariig ger bul hamaatan sadnaar ni budaj alhaas shudraga zuil gej bhgui gedegiig yag hezee yaaj oilgoh um boldoo mongolchuud daanch neg teneg daanch aarchaagui aimhai huugiin humuus um daa huurhii ingej umhii hulgaich nar aar togluulj bh tavilantai ch um u daa huurhii
2019-02-15
Ynen:
Kkk,estoi Ynen,2 xar xeree kkk
2019-02-14
Nabab:
2 har heree. Ebegiin 8 jild Mongolchuud uilee uzsen. Jenko garch ireed hor hutgaj evdruuleh nuuh haah daldlah yumaa l hiilee . Mongolchuud estoi 1 oodolsongui
2019-02-14
Ynen:
Kkk,estoi Ynen,2 xar xeree kkk
ха ха:
Хадам аав нь зөвшөөрөхгүй байхоо
2019-02-14
Mongol ulsiin terguun hatagtai gej oros yashka Singaport bainga orshin suudag geed baih yum. Mongoliin toriin hamag nuutsiig hujaa nart zaraad suuj baidag terguun hatagtai tai yatsan uls ve!!! Tagnuuliinhan Battulga iin ehnert anhaarlaa handuulaachee!!!
2019-02-14
Зочин:
очиж очиж орох байх газраа олж ядаж байгаа огтонотой юу боллоо гэж халз мэтгэлцээд хайран цагаа гарздах вэ. ярих гээд байгаа бол тэр хууль шүүхийнхээ газар очиж ярь гэх байлгүй дээ
2019-02-14
Ингэж нэгнийгээ хэмлэж байхаар ТВ ээр нүүр нүүрээ харж бгаад ард түмний нүдэн дээр халз мэтгэлцмээр бгаа юмдаа. Нэгнийх нь яриаг үзэхээр нэгнийх нь зөв юм шиг, нөгөөгийх нь яриаг үзэхээр бас л зөв юм шиг байх юм.
2019-02-14
Зочин:
очиж очиж орох байх газраа олж ядаж байгаа огтонотой юу боллоо гэж халз мэтгэлцээд хайран цагаа гарздах вэ. ярих гээд байгаа бол тэр хууль шүүхийнхээ газар очиж ярь гэх байлгүй дээ
Haltmaagiin haltar hulgaich chine Mongoliig Shanhain lombardand tavihaar ulairaad baigaa shuu
2019-02-14
зочин:
Энэ Элбэгдорж гэдэг хүн чин бүгдийг доромжилдог хэн бэ. Баттулгын хэдэн зөвлөх ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга ажилчид бүгд хулгайч болж таарлаа.
2019-02-14
Зочин:
Хоёулаа их гарын том ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИД. Ашигласан шамшигдуулсан нь хэдэн их наядаар тооцогдоно. Элбэгдорж маш их залжин монгол эх орныг юман чинээ бодохгүй хүн алж хүрээ талахаас буцахгүй луйварчин. Шудрагаар шүүж яллавал энэ хүний хийсэн хэрэг хэдэн үеийнх нь нас хүрэлцэхгүй. Баттулга нь ажилсаг талдаа ч бас л хүнлэг чанар, монгол эх орноо гэх сэтгэл дутна. Монгол эх орон минь тамын орны нэг болж дээ
2019-02-14
Battulgad buh erh medel n bna odoo tomor zamaa barih esehiig n harya
2019-02-14
ха ха:
Хадам аав нь зөвшөөрөхгүй байхоо
Zochin:
Mongol Ulsiin tuuhen dahi hamgiin muu eronhiilogch bol Tcahi ovogt Elbegdorj.
2019-02-14
ТВ-ээр ХАЛЗ ЯРИЛЦАХ ШААРДЛАГАТАЙ:
БАТТУЛГА, ЭЛБЭГДОРЖ 2 ТВ-ээр ХАЛЗ ЯРИЛЦАХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛЫН АРД ТҮМЭН ҮНЭНИЙГ МЭДЭХ ЭРХТЭЙ
2019-02-14
зочин:
Бизнес хийчхээд татвар төлөөгүй гадаадын иргэнийг ямар үндэслэлээр сулалж явуулсан юм бол доо. Юу гэж хариулах бол...
2019-02-14
!!!!:
Алтанхуягч Элбэгээг хулгайч гэсэн Баииулга ч Элбэгээг хулгайч гэсэн бас Энхбаяр Элбэгдоржийг хулгайчаар нь дууддаг одоо Багабанди гарч ирнэ дээ
2019-02-14
ЖИРИЙН ИРГЭН:
МИНИЙ МЭДЭХЭЭР ЭЛБЭГДОРЖИЙН ҮЕД ГАДААД ИХ ЯВЖ БИДНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР ТАНСАГЛАДАГ БАЙСАН . МӨН АМЕРИК ЭРЭГТЭЙН ТАТВАРЫГ 34 ТЭРБУМААР ТООЛОГДОХ ТАТВАРЫГ ЭНЭ ЭЛБЭГДОРЖ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН. Н.ЭНХБАЯРЫН ҮЕД БОЛ БИДНИЙГ ӨРГҮЙ БОЛГОЖ БАЙСАН. БАТТУЛЫН ЭХНЭЭСЭЭ ЛИЗЕНЗУУДИЙГ ХУРААЖ БАЙХ ШИГ БАЙНА. ЯМАРТАА Ч ГАДААД ЯВЖ МӨНГӨ ҮРДЭГГҮЙ.
За одоо маргалдаг зардалтагч нөгөө тал Женко үгээ хэлнэ үү хоёулаа л бие биеэнээ хулгайч гэлээ
2019-02-14
зочин:
зөв. Хулгайч нар гэдсэндээ хөлөө жийлцээд сайхан байна. Эд нар шодрогосыг баримтлаад шууж байснаа зарлах шив. Хулгайч нар хулгайлаад, нэгээ алаад эхэлсэн. эд нар ингэх цаг болсон юм шдээ
2019-02-14
Buud:
Tarbagiig odoo hoshgirch bgaa uedn buud
2019-02-14
Tarbaga:
Tarbaga hoshgirch ehellee
2019-02-14
irgen:
Naad xuzuugui nobshoo jalgand abaachij buud
2019-02-14
zochin:
muu yumand mongolchuud iim durtai sain yumand ug nemehgui odoo bvvr 1;1 geed l taltsuulj bgaad 2;1 boloo 2;2 bolloo geh vv de iim strgvvl zvi gej baihuu ard tvmnee 2 taltsuul 2 taliin demjigch bolgoj 2 tald ni gargah nii zodoon eglvvlj bgaa temtseenii shvvgch v setgvvl guai ta
2019-02-14
zochin:
muu yumand mongolchuud iim durtai sain yumand ug nemehgui odoo bvvr 1;1 geed l taltsuulj bgaad 2;1 boloo 2;2 bolloo geh vv de iim strgvvl zvi gej baihuu ard tvmnee 2 taltsuul 2 taliin demjigch bolgoj 2 tald ni gargah nii zodoon eglvvlj bgaa temtseenii shvvgch v setgvvl guai ta
2019-02-14