М.Амарболд, Д.Жавхлан нарын давж заалдах шатны шүүх хурал хойшлов

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрөгч 2017 оны наймдугаар сарын 22- 23-нд шилжих шөнө 13 настай охин амиа алдсан. Уг хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжиглэн шалгасан.

 

Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр М.Амарболд, Д.Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, бүх насаар нь хорих ял шийтгэсэн билээ.

 

Уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Амарболд, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч Д.Жавхлан, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, нар тус тус давж заалдах гомдол гаргасан бөгөөд Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн шүүхэд боллоо. Хохирогчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд ирээгүй шалтгаанаар шүүх хурлыг энэ сарын 21-ны өдрийг хүртэл хойшлуулжээ.

 

Талийгаач охины аав Т.Лхагвасүрэн “Юу хийсэн гэж давж заалдаад  ажил, амьдралд минь гай болоод байгаа хүмүүс вэ. Хүний сэтгэлийн шархыг хөндөөд хэцүү хорвоо вэ” хэмээн цахим хуудсандаа нийтэлсэн байна.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

arail denduu ymaa iim ym nar dawj zaldaach gsn aluurchin ner jin bnga hamt dagaj yawna
2019-02-19
Иргэн:
Ийм адгийн шааруудыг тонилгох хэрэгтэй
2019-02-15
Зочин:
Шоронднь цааш харуулчихаа
2019-02-15
eh:
yal avah esgyi gej davaj zaaldah nee.yaj alsan shig ni al.ene bolgond etseg ehiinh ni setgel uvduhuus aij bna.
2019-02-14
Mongol:
Uneniig oloh heregtei ym l bol tzaazal geh shig yaj baigaad uhsen uchiriin oloh heregtei zohih ylhiin ogoh heregtei.
2019-02-14
shuud tsaazal . umkhii elbegeegiin gaygaar
2019-02-14
zochin:
2 aluurching zugeer unguurj bolohgui shuu
2019-02-14