KFC-ийн хоолонд хордсон хүмүүсээс цусан суулгын нян илэрчээ

img

KFC сүлжээний Зайсан салбарт хоол идсэн 37 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Тэдний хамгийн бага нь гурван настай хүүхэд аж. Өвчтнүүдээс цусан суулгын нян илэрсэн гэдгийг ХӨСҮТ ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлж байна.

 

-Хэдэн хүн хэвтэн эмчлүүлж байгаа вэ?

 

-Халдвартын клиникт 37 хүн хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн шөнө 10 гаруй хүн ирлээ. Өрхийн эмчийн хяналтад 30 гаруй хүн байгаа.

 

-Хүмүүсийн биеийн байдал ямар байгаа вэ?

 

-Өвчлөгсдийн биеийн байдал харьцангуй хөнгөн байгаа. Ирэхдээ ч ухаан алдсан, хүндэрсэн байгаагүй. Суулгасан, бөөлжсөн, халуурсан шинж тэмдэгтэй орж ирээд эмчилгээ хийлгээд, хордлого тайлагдаж байна.

 

-Шинжилгээний урьдчилсан хариу гарсан уу. Ямар нян илэрсэн вэ?

 

Урьдчилсан байдлаар цусан суулгыг үүсгэгч нян гараад байна. Үүнийг дэлгэрүүлж, хүрээ тодорхойлох шинжилгээ одоо хийгдэж байгаа. Хүрээг тодорхойлоод хүнсний бүтээгдэхүүнээс болсон уу, уснаас үүдэлтэй юу гэдгийг нарийвчлан тогтоодог.

Хоолны хордлогын үед өвчтнөөс илэрсэн нян тухайн сэжиглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнээс илэрсэн нян ижил байх ёстой. Хүнсний бүтээгдэхүүний нянгийн шинжилгээний хариу одоогоор гараагүй байна. Мэргэжлийн хяналтын байгууллага шинжилгээний хариуг ирэх долоо хоногоос гаргана.

 

-Цусан суулгын нян нь ямар үр дагавартай вэ?

 

-Цусан суулгын нянг дутуу эмчилвэл өвчилсөн хүн эрүүл нян тээгч болох эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл өөрөө өвдөхгүй бусдыг өвчлүүлдэг гэсэн үг. Тиймээс ХӨСҮТ-т хэвтсэн хүн 7-10 хоног хэвтэн эмчлүүлж, нян судлалын шинжилгээг гурван удаа хийлгэж, зүгээр болвол эмнэлгээс гарна. Дараа нь гурван сар эмчийн хяналтад байж, шинжилгээ өгнө. Гурван сарын турш эрүүл байвал эдгэсэн гэж үзнэ.

 

-Иргэдэд ямар зөвлөгөө, зөвлөмж өгөх вэ?

 

-Нянгийн гаралтай хордлого ихэвчлэн гэдэс ходоодны хямралаар эхэлнэ. Ойр ойр суулгагж, бөөлжиж, халууран бие сулдаад байвал ХӨСҮТ-д яаралтай хандаж, үзүүлж эмчилгээнд орох шаардлагатай.

 

М.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
ГОРМОНТОЙ НИТРИТТЭЙ ТАХИА МАШ ТОМ ХОР ШҮҮ
2019-02-15
Hundureed bosch chadahgui boltoloo buuljuud guilgeed haluuraad hamag tamiraa baraad irj bnshtee. Shinjilgee ugsun humuusiin hodlogiin uzuult n 1-47 bh um n 1000 hurchheed bn . End edgeed gaigui bolj bgaa hun bgaa umuu ?
2019-02-15