Нэгдүгээр сургуулийн сургалтын менежерийг ажлаас нь халжээ

img

Хөрөнгө, орлогын мэдүүлгээ дутуу мэдүүлсэн нийтийн албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн дагуу хариуцлага тооцлоо. Тодруулбал, Нийслэлийн Нэгдүгээр сургуулийн сургалтын менежер Д.Даваасүрэн, Ц.Цэрэнхүү, Н.Манлай нарын 2016, 2017 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэгт шалгалт хийхэд дараах зөрчил тогтоогдсон юм.

 

                 Сургалтын менежер Д.Даваасүрэн нь

 

-Мэдүүлгийн "Орлого" хэсэгт гэр бүлийн гишүүний цалин, бусад 2 иргэний хамт өмчилж байсан Сүхбаатар дүүрэг дэх сууцны өөрт оногдох хувийг худалдан борлуулсны орлогыг мэдүүлээгүй.

-Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн харилцах данс, картын дансны үлдэгдлийг "Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах данс болон төлбөрийн данс, картын үлдэгдэл" хэсэгт дутуу мэдүүлсэн.

 

                 Сургалтын менежер Ц.Цэрэнхүү нь

 

-Мэдүүлгийн “Орон сууц, барилга байгууламж” хэсэгт өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг дэх 57 дугаар байрны зоорийн давхрын автомашины зогсоол, Хан-Уул дүүрэг дэх 25 дугаар байрны зоорийн давхрын автомашины зогсоол, гэр бүлийн гишүүний бусад 3 иргэний хамт өмчилдөг Сонгинохайрхан дүүрэг дэх орон сууцыг мэдүүлээгүй.

-Гэр бүлийн гишүүний өмчлөлийн Лексус 470 маркийн автомашиныг “Тээврийн хэрэгсэл” хэсэгт мэдүүлээгүй.

-Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн банк дахь дансны үлдэгдлийг “Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картын үлдэгдэл” хэсэгт  дутуу мэдүүлсэн.

 

Сургалтын менежер Н.Манлай нь

 

-Гэр бүлийн гишүүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг дэх 48д байрны зоорийн давхрын автомашины зогсоолыг “Орон сууц, барилга байгууламж” хэсэгт мэдүүлээгүй нь Авлигын эсрэг хуулийн10.2-т /.Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй/ заасныг тус тус зөрчсөн байна.

 

Хууль, тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан Д.Даваасүрэн, Ц.Цэрэнхүү нарыг Авлигын эсрэг хуулийн 13.8.4-т/ нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах/ заасны дагуу тус тус албан тушаалаас нь чөлөөлсөн.

 

Н.Манлайд мөн хуулийн 13.8.3-т /зургаан сараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол албан тушаал бууруулах, эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах/ заасны дагуу сарын цалингийн 30 хувийг гурван сарын хугацаатай бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

Эх сурвалж: АТГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bi:
Nul hahuul avch huuhed oruuldag blgui de ,avilgal gj gazar avsan bn da,bagsh nar ,tsalingaara amidarch bga humuus bairtai bval ih yum turiin alban haagchid ih l bayn haragdah yum
2019-02-19
Иргэн:
Багш нарын мөнгө таталт бол бас их ш дээ ном зарна. Гэртээ хэрэглэнэ цүнхэндээ хийж ирж бхгүы ч гэх шиг
2019-02-19
Иргэн:
Сургалтын менежерүүд цалингаараа 2,3 байр, 470 унаж чадах уу. Шударга менежер, захирлууд зээлтэй байсаар тэтгэвэртээ гараад, тэтгэмжээрээ өрөө төлөөд л амьдарч бгаа хүмүүс зөндөө бнаа
2019-02-18
Нийслэлийн Анхмааг шалгах хэрэгтэй шүү
2019-02-18
ердөө:
халаа л болоо юу
2019-02-18
Соронзон гэж эд нараас ч аймар 3р сургуулийн авгайд хариуцлага хүлээлгэж шоронд хийх шудрага сайхан өдөр ирэх боловуу
2019-02-18
Авираа:
үнэхээр жинхэнэ авилгач нар шүү .1-р сургуулийн багш нар нь ч бас адилхан бүгд авилагч нар
2019-02-18
1990 оноос эхлэж авилга авч эхлэсэн шүү юунд нь гайхаад байгаа юм бэ 6000000 с 80000009 сая шүү дээ бид нарын үед хорооны харьяны хүн л ордог байсан одоо бол хэн их мөнгө өгдөг хь ордог болсон мөн 84р сургууль мөн адил 4000000 6000000 өгч ордог шүү яам нь мэдсэн ч мэдээгүй юм шиг байх юм даа
2019-02-18
Mөнх:
Aтг сайн ажиллаа наадуул чинь хүүхэд оруулна гэж олон жил хахууль авдаг байсан нь маргаангүй үнэн. ме энхболдын татааны хүмүүс бас хахууль авч байгаад баригддаг захирал ньч мөн.
2019-02-18
ЦЭРЭНХҮҮ ДАВААСҮРЭН АЙМШГИЙН АВГАЙЧУУЛ БОЛЖ БОЛЖ, ОДОО НЭГМӨСӨН ШАЛГА
2019-02-18
боловсролын салбарт 20 жил:
эд ч жижиг авилгачид биш л дээ маш олон жил авилгыг цэцэглүүлсэн хүмүүс , зарми том авилгачдаас илүү авилгажсан багш нар л даа
2019-02-18
зочин:
томчуулаа шалга, эмч, багш нарыг битгий зовоо, ажлаа хийж байгаа ард түмэн шүү
2019-02-18
Үнэн:
Жижиг жараахайнуудад төрийн шийтгэлийг хүчтэй үзүүлж байна даа. АТГ том тулнуудад ер нь шийтгэл үзүүлж чадахгүй юм.
2019-02-18