Д.Батбаатар: Намын гишүүнчлэлээс гарсан тохиолдолд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй

МАН-ын Хяналтын хорооноос мэдээлэл хийлээ. МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар мэдээлэлдээ:
-МАН-ын Хяналтын хороо хуралдлаа. Хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. МАН-ын гишүүнээс гарсанд тооцох тухай Хяналтын ерөнхий хорооноос гарсанд тооцох тухай шийдвэрийг хүргэе.
МАН-ын их хурлаас “нийгэмд шударга ёсыг тогтоон төлөвшүүлэх” шаардлага тавьж ажиллана гэдгээ хэлж, намын гишүүдээсээ эхлүүлэх зорилт дэвшүүлсэн. “60 тэрбум”-ын асуудалд эцэслэн хариу өгөх талаар МАН-ын зөвлөлгөөнд оролцогсдоос шаардсан.
Үүнтэй холбогдуулан “60 тэрбум”-ын гэх асуудалд МАН-ын нэр хүндийг холбогдуулсан явдал намын дүрмийг зөрчсөн байна гэж үзсэн. Энэ асуудалд тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нар холбогдсон.
МАН-ын гуравдугаар бага хурлаас сахилга хариуцлагыг тооцох механизмыг хийж өгсөн. Намын дүрэмд хариуцлага тооцох асуудал тодорхой тусгасан. МАН-ын 4.2-ын 6, 8, 9 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж МАН-ын гишүүнээс Ц.Сандуй, С.Мөнхчулууан нарыг гарсанд тооцох тухай шийдвэр гаргалаа. Манай намын дүрэмд намаас хөөх шийдвэр байдаггүй, гарсанд тооцох шийдвэртэй.
Ц.Сандуй нь МАН-ын дүрмээр “намын дүрмийг чанд сахин биелүүлэх заалттай. Энэ дагуу намын нэр хүндэд сэв суулгахгүй, эв нэгдлийг хангах, намын нэр хүнд гутаасан аливаа үйлдэл гаргахгүй байх. Намын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх” заалтыг зөрчсөн гэж үзсэн.
С.Мөнхчулууны тухайд “намын нэр хүндийг хамгаалах, ашиг сонирхлын нөлөөнд автахгүй байх, намын албан ёсны шийдвэрт хүндэтгэлтэй хандах, шийдвэрийг зөрчихгүй байх” намын дүрмийн заалтуудыг зөрчсөн учир дээрх шийдвэрийг гаргаж байна. Энэ шийдвэрүүдээ нийслэлийн МАН-ын Хяналтын хороонд хүргүүлнэ хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-МАН-аас гарсанд тооцно гэдэг нь нийслэлийн Засаг даргад нэр дэвших боломжгүй гэсэн үг үү?
-Намын дүрэмд энэ талын зохицуулалт хийгдсэн. Намын гишүүнээс гарсан тохиолдолд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй.
-Жилийн өмнө С.Амарсайхан гишүүн намын дүрмийг зөрчиж байсан. Яагаад тэр үед С.Амарсайханыг намын гишүүнээс гаргаагүй вэ?
-Тухайн үед намын дүрэмд зохицуулалт байгаагүй. Одоо зохицуулалт хийсэн учир гишүүнээс гарсанд тооцож байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ