Ажлаа тасалсан албан хаагчид хариуцлага тооцно

img

Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Энэ хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэхэд байгууллагуудын удирдлага, ажилтан албан хаагчдын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, цаг ашиглалтыг сайжруулах үүрэг чиглэлийг өгөөд буй. 

 

 

Энэ үүргийг хэрэгжүүлж ажиллахыг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар албан хаагчдад санууллаа. Тэрбээр "шалтгаангүйгээр ажлын байрандаа байгаагүй албан хаагч болон удирдлагад хатуу арга хэмжээ авна" гэдгээ сануулсан байна. 

 

Хоёрдугаар сарын 13-ны өдөр дүүргийн дэргэдэх болон харьяа байгууллагуудын ажлын цаг ашиглалтын байдалтай газар дээр нь танилцаж, хяналт таввсан байна. Тус дүүргийн хэмжээнд нийт 49 байгууллагын 1500 гаруй ажилтан, албан хаагч ажиллаж байгаагаас 153 ажилтан, албан хаагч өвчтэй, чөлөөтэй, жирэмсний болон ээлжийн амралттай байна. Тухайн өдөр ирбэл зохих 1211 ажилтнаас 1000 гаруй ажилтан албан хаагч ажлын байрандаа үүрэгт ажлаа хийж байсан бол 70 ажилтан албан хаагч, тайлбартай чөлөө авсан байна. 

 

М.Болд
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ