Монгол залуус Канадад 65 давхар барилга сүндэрлүүлэв

Монгол залуус Канадын Ванкувер хотноо орчин үеийн гоёмсог хийц бүхий 65 давхар орон сууцны барилгын ажлыг хийж гүйцэтгэжээ.
Уг орон сууцны барилга нь одоогоор Ванкувер хотноо хамгийн өндөр барилгад тооцогдож буй юм байна. Тус барилгын ажлыг Монголын “Gobi Builders’ компани гэрээний дагуу 2 жил 4 сарын хугацаанд амжилттай гүйцэтгэж хүлээлгэн өгчээ. Ийнхүү 65 давхар барилга Монгол хүний оюун ухаан, эр зориг, уйгагүй хүч хөдөлмөрийн үр шимд Канад Улсад сүндэрлэн босов.
“Gobi builders” компанийн захирал Н.Лхамсүрэн энэ тухай “Хойд Америкдаа бүх үзүүлэлтээрээ хоёрдугаарт орох 65 давхар орон сууц, үйлчилгээний том цогцолборыг барих бүтээн байгуулалтад гар бие оролцон хамтран ажилласан Д.Батжаргал, Ц.Энхбаатар, Н.Сонинбаяр, Г.Эрдэнэбаяр, С.Сайнбаяр, А.Монгондэвш, А.Бурэнзэвсэг, М.Гэрэлт-Од, Э.Ууганбаяр, Б.ЭрдэнэОчир, Б.Доржням, Б.Мөнхсайхан, Х.Ариунбат, Б.Баяраа болон Eddy.G,Marcell V,Alex.R,Roberta .F, Italo .S ,Evandro .G нартаа компанийхаа нэрийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье” хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.
Дэлгэрэнгүй ярилцлагыг эргэн хүргэнэ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ