Дүүргүүдийн газрын албад "дотоод ажлын өдөр"-гүй болов

img

 

Дүүргүүдийн газрын албадын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа

 

Нийслэлийн Газрын албаны даргын 2019 оны А/13 дугаар тушаал гарч дүүргүүдийн газрын албадыг дотоод ажлын өдөргүй болголоо.

 

Өмнө нь иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн хүсэлтийн дагуу хээрийн судалгаа хийх, газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн хурал хийх зорилгоор 7 хоногийн нэгээс хоёр өдрийг дотоод ажилтай байхаар зохицуулагдаж байсан.

 

Газар зохион байгуулагчид нь иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр зайлшгүй хээрийн судалгаанд явах шаардлага гардаг учраас шинэ зохицуулалтаар зөвхөн газар зохион байгуулагчид ээлжээр хээрийн судалгаанд явах бөгөөд байхгүйгээ нөхөж ажиллахаар зохицуулсан байна.

 

Ийнхүү дүүргүүдийн газрын албад дотоод ажлын өдөргүй болсноор иргэн, хуулийн этгээдийг ажлын 5 өдрийн 40 цагт нээлттэй хүлээн авч үйлчилгээ үзүүлэх юм байна

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mash zov shiidver. Busad byh toriin ajil dotood huvaargyi boloh jisheeg ene gazraas ylgerlen avah heregtei. Ard niit tanariin hed dehi odor dotood buyu dalimduulj huviin ajlaa zohitcuuldagiig medehgyi haa b.san holoos boon tygjreend ireed dotood ajiltai hooson haalga ix morgodog shyy dee. Mash zov shiidver b.na. Ingeed shudarga yos heregjih heregtei
2019-02-19