Хот нам бус даргатай болох уу

img

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг МАН-аас хөөлөө. Гэхдээ МАН-ын Хяналтын хорооны шийдвэрээр тэднийг намаас гарсанд тооцжээ. Намаас хаслаа, хөөлөө гэхийн боловсон хэлбэр бололтой.

 

 

Ц.Сандуйг УИХ-ын дарга асан М.Энхболдын хамсаатан учраас түүний араас явуулав. МАН-ын нэр хүндийг унагаасан 60 тэрбумын асуудлаар түүнийг хөөсөн нь энэ. Хөөгөөд, буцааж аваад, дахиад хөөхөд хангалттай хүрэлцэх хугацаа өнгөрсөн ч хувьсгалын тохироо нь өнөө бүрдэж буй бололтой. 60 тэрбумын хэргийг улиг болтол ярьж, өдгөө тэр нь үлгэр болохдоо тулаад буй шүү дээ.

 

Харин С.Мөнхчулууныг намын бодлого дагаагүй “эсэргүү” хэмээн хөөлөө. Тэр нь заалнаас нэр дэвшиж, хотын даргад МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн НИТХ-ын дарга С.Амарсайханыг ялсан. Товчхондоо ноёны бөхийг унагаасан учраас хөөгдөх “ялтай”. Энэ ч дагуу хөөгдөж, тэд нам бус төлөөлөгчид болов.

 

Одоо дахин хотын даргын асуудал яригдана. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх унасан бөхөө дахин зодоглуулах эсэх нь тодорхойгүй. Харин нам бус С.Мөнхчулууны хувьд дахин нэрээ дэвшүүлэхээ хэвлэлээр мэдэгдээд буй. Тэр өөрийг нь дэмжсэн НИТХ-ын 24 төлөөлөгч болоод нийслэлчүүдийн итгэл найдварыг хүлээсэн учраас хотын даргад дахин нэр дэвших хүсэлтэй. Харин  МАН-аас намаас гарсан тохиолдолд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Ямар ч сонгуульд нэр дэвших боломж олгохгүй гэсэн үг. Тиймээс тэр энэ удаа нам бус төлөөлөгчийн хувиар нэр дэвшинэ. Хэрэв дахин олонхын санал авбал Улаанбаатар хот нам бус даргатай болно. Гэвч Ерөнхий сайд хэнийг сойх болоод хэрхэн найруулга хийхээс С.Мөнхчулууны улс төрийн карьер шууд хамаарна.

 

М.Болд

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bat-Uul Darga neree zaalnaas devshuuleed husah heregtei! Hot maani buur zavhraad duuslaa!!!
2019-02-20
Mongol:
Ene hereggui ee. Uur hun oldohgui l bgaa yum bh da chaavaas gej
2019-02-20
Сайн илчил:
Энэ нөхрийг шалгах юм бол их юм гарна даа. Дүү нь Mint Choco гээд шөнийн клубүүдэд ямар ч хяналтгүй хар тамхи зардаг. Ард нь энэ нөхөр байдаг бас их олон охидыг тамхинд донтуулаж дарга нарт биеийг нь үнэлүүлдэг их л нүгэлтэй нөхөр дөө.
2019-02-20
иргэн:
Энэ чинь Миеэ.Энхболд Ц.Элбэгдорж нарын хулгайчдын бүлэглэлийн хүү биздээ.Хулгай юмаар их баяжсан.Монголыг цѳлмѳгчидын нэг Э.Батүүл нь хэдэн ардчилалын нэртэй тѳлѳѳлѳгчидѳѳ энэ нѳхрийн тѳлѳѳ санал ѳгүүлж байгаа шүүдээ.Яагаад гэвэл Миеэ.Энхболд Э.Батүүл хоёрын хотоос хулгай хийж байсан үйлдлүүд нь ил болох учраас тэр шүү дээ.
2019-02-20
энийг дарга болгосоноос баярсайхан гэдэг хоцрогдсон тэнэг... элий балай ... худалдагч эмгэн хамаагүй дээр бөлгөө
2019-02-20
ийм даргатай болсноос даргагүй байсан нь хамаагүй дээр ...
2019-02-20
Зочин:
"Үхсэн нохойн баас" арай өөр үед бол энэ ацад хотын байтугай хорооны зохион байгуулагч ч "ахадхаар" юм байгаа юм даа
2019-02-20
Зочин:
Одоо энэ муу пацааныг 60 тэрбумын Сундуйтай нь хамт НИТХ-аас хөөх хэрэгтэй.
2019-02-20
Harin tii
2019-02-20
od:
одоо бол юм хийж чадах хүн л хэрэгтэй байна шүү
2019-02-20
зочин:
Ерөнхий сайдтайгаа гар ,санал нийлж ажиллах хүн хэрэгтэй шүү дээ, Намбус хүн гараад юу хийх вэ,, энэ яасан тэнэг залуу вэээ,,, Карьер нь дуусчаад байхад
2019-02-20
Harin tii
Зөв:
Энэ харах царайны үл бүтэх этгээд...Тогоонд нь байсан хүнийг Хүрэлсүх хэн бэ гэдгийг нь мэдэж л байгаа шдээ....Энэ яг хотыг хөгжүүлж харагдаач энэ хүнд тийм ухаан байхгүй.....зүгээр л нэг нам дагасан тарган залуу.....царайг нь сайн ажиглавал архи нилээд уудаг,бас харгис хэрцгий шинж ажиглагдана.
2019-02-20
nariindaa ene durakyg dewshuulsen ni bat-uul sanduy , ter bayarsaykhan gedeg awgaynuudyn khiiji buy ajil shuu dee
2019-02-20
Zochin:
Emegtei darga tabichixaach, xot udaxgyi zembiigeed l irne shy! Tzagaanii Baigalimaa ed bar shig mundag xyyxnyyd xotod bga biz de
2019-02-20
Zochin:
Tegvel bvvr sain
2019-02-20