Хэрүүл, маргаан болон зөрчилдөөнөөс өөрийгөө хамгаалах арга

img

Хэрүүл, талцал, маргаанаас өөрийгөө зайлсхийх аргаас “www.wikihow.com” сайт мэдээллээ.

 

Алхам №1

 

 

Хэрүүл, маргаан эсвэл зөрчилдөөнд ЯЛАГЧ гэж үгүй. Тиймээс та хэн нэгэнтэй аливаа зүйлийн талаар зөрчилдөхөөс зайлсхийх учиртай.

 

Алхам №2

 

 

Хэрүүл, маргааныг эвээр дуусгах бүрэн боломжтой. Таны эерэг байдал маргааныг эцэслэх болно.

 

Алхам №3

 

 

Зүгээр л сонс. Дээр өгүүлсэн шиг маргаанд ялагч гэж байдаггүй. Тухайн хүн юунаас болж уурлаж, таны ямар үйлдлийг буруутгаж буйг та эхлээд сонсоод дараа нь өөрийнхөө байр суурийг хүргэ. Ялагч болохыг хичээхээс илүү хэн нэгнээс өөрийнхөө талаар сонсохыг илүүд сонсоорой. Энэ дотор хэрэгтэй зөвлөгөө ч байж болох юм.

 

Алхам №4

 

 

Тэр хүн тань руу дайрч, бухимдлаа гээд та адилхан ёс зүйгүй үйлдэл гаргах хэрэггүй. Бүх зүйлд тун болгоомжтой бас эрүүлээр сэтгэх хэрэгтэй. Таны даруухан байдал энэ зөрчилдөөнд ялагдсан гэсэн үг. Харин таныг эвгүй байдалд орохоос урьдчилан сэргийлэхээс гадна хэдхэн хормын дотор өөр нэгний дотор хэн байдгийг мэдэх боломжийг олгоно.

 

Алхам №5

 

 

Буулт хийж сурах хэрэгтэй. Энэ бол гайхалтай ёс суртахуун.

 

Алхам №6

 

 

Ямар нэгэн зүйлийн зөв, бурууг тогтоохын тулд заавал зөрчилдөх хэрэгтэй гэж үү. Та эерэг хандлагаар зөв, бурууг тогтоох хандлагатай байвал нөгөө хүн тань ижилхэн эерэг хандлага гаргах болно.

 

Алхам №7

 

 

Зүгээр л татгалз. Хэрүүл, зөрчилдөөнөөс гарлаа гэдэг нь ялагдсан гэсэн үг. Хэрүүл, зөрчилдөөн хүнийг хямрааж, муу энерги хуримтлуулдаг.

 

Алхам №8

 

 

Хэрүүл, зөрчилдөөнөөс болж та стрессдэж буй бол хамгийн дуртай дуугаа сонсоорой. Дуу хөгжим таныг амрааж, муу бүхнийг мартуулна.

 

Алхам №9

 

 

Стресс, уур бухимдлыг дарах шилдэг арга бол АМТТАН идэх билээ.

 

Алхам №10

 

 

Мөнгө төлөхгүйгээр энэ бүх сэтгэлийн хямралыг шийдэх нэг арга бол ИНЭЭМСЭГЛЭЛ юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ