14 хоногтой нярай хүүхдээ буудалд орхиод зугтжээ


Зочид буудлын өрөөнд 14 хоногтой нярай хүүхдээ орхиж явсан хэрэг /2019.02.16/ гарчээ.
Тодруулбал Баянгол дүүргийн 16-р хорооны “Secret” зочид буудлын өрөөнд 25-30 орчим насны эмэгтэй хүүхдээ орхиод зугтаасан тухай мэдээллийг тус буудлын ажилтан цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн албан хаагчид шалгахад 14 хоногтой эмэгтэй хүүхдийг өлгийдөн үлдээсэн байжээ.
Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй бөгөөд хүүхдийг цагдаагийн албан хаагчид Хүүхдийн асран хамгаалах төвд хүлээлгэн өгч ээжийг нь эрэн сурвалж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ