КFC-ийн хохирогчид ШӨХТГ-т хандаж болно

img

ШӨТХГ-аас ажлын хэсэг гарч, KFC-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж эхэлжээ. Тухайн ажлын хэсэг нь хэрэглэгчийг хохиролгүй болгох, тухайн зөрчил дутагдал нь хуулийн хариуцлага хүлээлгэх үүрэг чиглэлтэй аж. Ажлын хэсэг МХЕГ, ХӨСҮТ-өөс тайлбар авч, хамтран ажиллаж байгааг тус газраас хэллээ.

 

 

Хоёрдугаар сарын 18-ны өдөр ШӨХТГ-т хоёр хэрэглэгчээс гомдол ирсэн байна. KFC-ийн хоол идсэнээс эрүүл мэндээрээ хохирсон учраас хохирлыг барагдуулж өгнө үү хэмээн тус газарт хандсан байна. Мөн хохирсон бусад иргэд ч ШӨХТГ-т хандах боломжтойг Хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Цэрэндулам хэллээ.

 

Шалгалтын ажлын хэсэг хэд хэдэн зүйлд  анхаарах шаардлагатайг хэлж байна. Тухайлбал, тусгай зөвшөөрөл олгож байгаа байгууллага гэрээний хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна. Мөн төрийн байгууллагууд үйл ажиллагаанд нь байнгын хяналт тавьж ажиллах ёстой гэж ШӨТХГ-аас үзлээ.

 

Өчигдрийн 15 цагийн байдлаар ХӨСҮТ-д 247 иргэн хандсан байна. Тэдний 44 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс 24 нь хүүхэд байжээ.  

 

М.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ