ШУУД: Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо хууль зөрчжээ
2019-02-21

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо хууль зөрчсөн шийдвэр гаргасан талаар НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт мэдээлэл хийлээ. Тус хорооноос өнгөрсөн нэгдүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан аж. Харин энэ шийдвэрийг Сонгуулийн хууль зөрчсөн хэмээн үзэж байна. Учир нь сонгуулийн хорооноос гаргасан тогтоолын үндэслэл хэсэгт тусгагдсан Сонгуулийн тухай хуулийн 160.4 дэх заалтыг ҮХЦ хэлэлцэж, УИХ-аас хүчингүй болгосон аж.

 

Энэ талаар төлөөлөгч Т.Батцогт “Энэ хүчингүй болсон заалтыг үндэслэж, Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо сонгогдсон төлөөлөгчийг хасч, дахин сонгууль зарласан. Хууль зөрчсөн энэ шийдвэрээ НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх гээд оруулж ирж байна.

 

Бүхэл бүтэн дүүргийнхээ сонгуулийн хороог алгасаад нийслэлийн НИТХ-ын Тэргүүлэгчдээр төсөв мөнгөө шийдүүлж, тогтоол гаргуулах гээд оруулж ирж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл” гэсэн мэдээллийг өглөө.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин