Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас дууджээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Прокурорын ажилтнуудын шуурхай зөвлөгөөн оролцож, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулах 78 хуудас материалыг Ерөнхий прокурор Н.Алтанхуягт иргэний хүний хувиар өгч байгаагаа мэдэгдсэн билээ.
Дээрх асуудлаар экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг АТГ-т дууджээ. Энэ талаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хөөцөлдөн бүрдүүлж, гараараа Прокурорт биечлэн өгсөн Тавантолгойн асуудлаар АТГ-аас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид бол ардчилал, хүний эрх, эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс" хэмээн жиргэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ