ХӨСҮТ: Гар, хөл, амны өвчнөөс сэргийлнэ үү
2019-02-23

Эрт сэрэмжлүүлэх хам шинжийн 7 хоногийн мэдээгээр цочмог халууралт, цэврүүт тууралтат өвчний хамшинж 309 бүртгэгдэж, нийт хам шинжийн 43 хувийг эзэлж, өссөн үзүүлэлттэй байна. 


Үүнийг өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 120 тохиолдлоор өссөн мөн сүүлийн 5 жилийн дунджаас 145 тохиолдлоор өссөн байна. Цочмог халууралт, цэврүүт тууралтат хам шинж бүхий өвчний нэг нь 
ГАР-ХӨЛ-АМНЫ өвчин юм. Энэ өвчлөл 1-5 насныхан дунд өндөр байна. 

 

 

Эх  сурвалж: ХӨСҮТ

Shuud.mn
Сонин хачин