Эрчим хүчний 82 аудитор ажиллаж байна
2019-02-25

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг барилгын салбарт эрчимжүүлэх зорилгоор Эрчим хүчний зохицуулах хороо, Барилгын хөгжлийн төвтэй хамтран Эрчим хүчний аудитор бэлтгэх сургалтыг зохион байгуулжээ. Сургалтад хамрагдсан инженерүүдэд Эрчим хүчний зохицуулах хорооноос "Эрчим хүчний аудитор”-ын эрхийг албан ёсоор гардуулж өгсөн байна. 

 

 

Суралцагчид эрчим хүчээ хэмнэх үүрэг хүлээсэн улсын төсөвт 5 байгууллагад эрчим хүчний аудит хийж, тайлан боловсруулан, эрчим хүч хэмнэх зөвлөмж өгч, сургалтын үеэр олж авсан мэдлэгээ баталгаажуулжээ.


Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 82 эрх бүхий эрчим хүчний аудиторууд ажиллаж байна. Тэдний 47 нь үйлдвэрлэлийн, 35 нь барилгын эрчим хүчний аудитын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг аж. Мөн холбогдох хууль, журмын хүрээнд магадлан итгэмжлэгдсэн эрчим хүчний аудитын есөн байгууллага ажиллаж байна.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин