Хүнсний дэлгүүрт гал гарч нэг хүн нас баржээ
2019-02-25

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Данзангийн 1 дүгээр гудамжинд “Боргио” хүнсний дэлгүүрт энэ сарын 24-ны 04.38 цагт гал гарчээ.

 

Галын дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 04:42 цагт очиж, иргэн Ж-ийн эзэмшлийн 114 м2 хэмжээтэй дэлгүүрийн лангууны хэсэг шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан байна.

 

Уг гал түймэрт нэр, нас, хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүн өртөж нас барсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. 

Shuud.mn
Сонин хачин