ЖҮХ-ны гишүүн Х.Мандахбаяр ХОМ-ээ өгөхөөс татгалзжээ

АТГ-т нийт 283 албан тушаалтан ХОМ-ээ хуулийн хугацаанд шинэчлэн гаргаж бүртгүүлэхээс 282 албан тушаалтан мэдүүлж, 1 мэдүүлэг гаргагч мэдүүлээгүй байна.
2018 оны мэдүүлгээ гаргаж өгөөгүй мэдүүлэг гаргагчийн нэр:
№ |
Нэр |
Албан тушаал |
Үндэслэл |
Тайлбар |
1. |
Х.Мандахбаяр |
Жендерийн үндэсний хорооны гишүүн |
Гаргаж өгөөгүй |
Мэдүүлгээ гаргах талаар удаа дараа сануулсан боловч шалтгаангүйгээр гаргахаас татгалзсан. |
2018 оны шинэчлэн мэдүүлгээ гаргасан мэдүүлэг гаргагчийн тоо өмнөх оноос 1327 мэдүүлэг гаргагчаар нэмэгдсэн байна. Энэ нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг татан буулгаж, Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар гэж тусад нь салгасан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн ерөнхий газар гэх шинэ агентлаг байгуулагдсан, мөн Мал эмнэлгийн үржлийн газрын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, Мал эмнэлгийн ерөнхий газар болж орон тоог нэмэгдүүлсэн, Хил хамгаалах ерөнхий газрын ангилал, зэрэглэлд өөрчлөлт орсон, мөн ТӨХК, ТӨҮГ, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд нэмэгдсэнтэй холбоотой.
Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасны дагуу хуулийн хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор холбогдох байгууллагууд тайлан мэдээгээ АТГ-т ирүүлэх үүрэгтэй бөгөөд 2019.03.01-нээс хойш улсын хэмжээний нэгдсэн дүн мэдээ гарна.
Одоогоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, ЗХЖШ-ын дарга, Эрчим хүчний зохицуулах хорооны гишүүн, БНСУ-ын Сөүл, Швед улсын Стокгольмын элчин сайдууд, БНХАУ-ын Эрээн хотын консул , Үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлийн гишүүн-4 буюу нийт 10 албан тушаалд томилгоо хийгдээгүй байна.
Эх сурвалж: АТГ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ