“Улаанбаатар ардчиллын форум-2019” болно

img

-Өнөөдөр болох зарим үйл явдлыг хүргэж байна-

 

Хангарди ордон:

11:30 цагт: Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан 14 давхарт хуралдана. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ. Утас: 70119921, 99268461

 

“Holiday Inn” зочид буудал:

10:00 цагт: “Улаанбаатар ардчиллын форум-2019” болно. Тус арга хэмжээнд Азийн хөгжлийн холбоо, Ардчиллын сүлжээ, Ардчиллын хамтын нийгэмлэгийн 30 гаруй төлөөлөл болон Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцоно. Утас: 99194455

 

MN-Мэдээллийн төв

11:00 цагт: ЖДҮХС-ын хулгайчидтай хариуцлага тооцохыг шаардсан бүх нийтийн жагсаалд нэгдэхээ илэрхийлж “Сошиал жагсаал” зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

Сонгинохайрхан дүүрэг:

Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн ажлын хэсэг “Таван толгой түлш” улсын үйлдвэр /СХД/, мөн Налайх дүүрэгт байрлах “Хотын түлш”, “Ширээтийн хурд” зэрэг үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана.

 

ХХААХҮЯ:

11:00 цагт: Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн яам хооронд нэхмэлийн салбарт хамтран ажиллах эрмэлзэх бичиг байгуулна. Утас: 80019000

 

Спортын төв ордон:

11:30 цагт: Дэлхийн оюутны универсиадад оролцох Монгол Улсын баг тамирчдыг үдэн гаргах ёслол болно. Утас: 88008781

 

Үндэсний мэдээллийн төв:

 

11:30 цагт: "Эрдэнэс Тавантолгой" компанитай холбоотой авлигын хэргүүдийн талаар "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийнэ.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ