Сэлэнгэ аймагт 3.73 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

img

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд газар хөдөлжээ. Тус сумын  Тарвагатай багийн “Цагаан нуга” гэдэг газар энэ сарын 24-ний өдрийн 23:50 цагт 3.73 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.   Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Н.Цэдэндамбаас тодруулахад тухайн газар айл нутагладаггүй бөгөөд иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй тухай мэдээлжээ. 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ