ФОТО: С.Амарсайханыг эсэргүүцэгчид “Хангарьд” ордонд үймээн дэгдээв


НИТХ-ын өнөөдрийн /2019.02.26/ хуралдаанаар Нийслэлийн засаг даргыг томилно. Хуралдаан яг одоо “Хангарьд” ордонд үргэлжилж байна.
Нийслэлийн Засаг даргад С.Мөнхчулуун, С.Амарсайхан нар дахин нэр дэвшин өрсөлдөж байна. С.Амарсайханыг эсэргүүцэж “ТҮЦ эрхлэгчдийн холбооны гишүүд “Хангарьд” ордонд үймээн дэгдээлээ. Тэд “Худалч Амарсайхан” гэсэн уриа лоозон барьжээ.
Эмх, замбараагүй байдал үүсгэсэн тус холбооны гишүүдийг цагдаагийн алба хаагчид зогсоож, харьяа цагдаагийн хэлтэст жагсаал цуглаан зохион байгуулах тухай хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр шалгаж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ