ШУУД: Д.Амарбаясгалан нарын таван төлөөлөгчийг тооллогын комиссоор батлахыг дэмжсэнгүй

НИТХ-ын өнөөдрийн хуралдаан гурав дахь удаагаа завсарлаад дахин орж байна. Нийслэлийн Засаг даргыг томилох уг асуудал Санал хураах тооллогын комиссын бүрэлдэхүүнийг батлах асуудлаар гацсан юм. Нийслэлийн Засаг даргад С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар нэр дэвшсэн. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан төлөөлөгч Э.Бат-Үүл:
-НИТХ-ын төлөөлөгчийн гаргасан саналаар заавал санал хураалт явуулах ёстой. Гэтэл өнөөдрийн хурал даргалагч н.Батнасан хуулиа зөрчиж байна. Тиймээс хурал даргалагчийг өөрчлөх санал гаргаж байна. Гэтэл МАН-ын бүлгийн дарга нь "улс төрийн шийдвэр гаргаж, тооллогын комиссыг батална гэж байна гэлээ. Хурал даргалагч н.Батнасан "Би төлөөлөгчдийн гаргасан санал болгоноор үг хэлүүлж, санал хурааж, байгаа. Би хуралдааныг хуулийн дагуу явуулж байгаа гэж үзэж байна" гэсэн юм.
Харин НИТХ-ын ажлын хэсгээс "Хуралдааны даргалагчийг хэлэлцэн баталсан. Дахин санал хураалт явуулах боломжгүй. Одоо тооллогын комиссын бүрэлдэхүүнийг батлах гэж байна" гэлээ.
Хурал даргалагч тооллогын комисст төлөөлөгч Тооллогын комисс байгуулах асуудал дээр санал нэгдсэнгүй. НИТХ дахь МАН-ын бүлгээс төлөөлөгч Батсүмбэрэл, Отгонсүх, Мөнхжаргал, Д.Амарбаясгалан, н.Төмөрбаатарыг тооллогын комисст оруулах саналаар санал хураалт явууллаа. Гэвч гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Тиймээс НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва нэг цагийн завсарлага авч байгаагаа мэдэгдлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ