Ц.Амгаланбаяр чөлөөлөгдөж биш халагдаж явахаар боллоо

img

ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр өнгөрсөн баасан гаригт ажлаа өгөх гэж байжээ. Учир нь Ц.Амгаланбаяр бол УИХ-ын дарга асан М.Энхболдын ойроос ойр, дотноос дотно хүмүүсийн нэг. Тиймээс М.Энхболдын араас албан тушаалаа өгөөд явах хүмүүсийн нэр бүхий “хар жагсаалт”-ын дээгүүрт нэр нь бичээстэй байсан гэсэн үг.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ч Ц.Амгаланбаярыг ийн “хөөхдөө” ХСИС-ийн захирал болгохоор зэхэж байсан байна. Ингэхийн тулд өмнөхөн нь ХСИС-ийн захирлаар ажиллаж байсан Ө.Энхтөрийг чөлөөлж, Ц.Амгаланбаярт ажил гаргачихаад тушаалд нь гарын үсэг зурахаар бэлдчихээд байжээ. Гэтэл тэр шөнө нь буюу 2019 оны хоёрдугаар сарын 21-22-нд шилжих шөнө 461 дүгээр ангид түр саатуулагдаад байсан шүүгч асан амиа алдсан хэрэг гарсан. Энэ хэрэг гараад тав хонолоо. Шүүгчийн амиа алдсан тухайд элдвийн таамаг мэдээлэл хэвлэлүүдээр хөвөрсөөр байна. Харин ШШГЕГ-аас үүнийг “учрал” буюу амиа хорлосон гэсэн тайлбарыг өгөөд байгаа юм. Бусдаар ХЗДХЯ болоод ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр таг чиг. Ер нь бол шүүгч амиа хорлосон, эсвэл бусдад хорлогдсоны аль нь ч бай, ШШГЕГ-ын хорих, саатуулах байранд амь насаа алдсан нь л асуудлын гол юм.

 

ШШГЕГ-ын харьяа хорих ангиуд бол хүн “хадгалдаг”, хүний амь насыг хариуцдаг газар. Тэр утгаараа онцгой объект болдог. Хуульд нь ч ингэж заасан.  Шүүх, прокурорын шийдвэрээр цагдаа, АТГ-ынхан хүн хорьж, ШШГЕГ-ынхан амь нас, эрүүл мэндийг нь хамгаалан хариуцах эрх үүрэгтэй юм. Нэг үгээр тэд хүний амьд явах эрхийг хамгаалах ёстой.

 

ШШГЕГ-ын эх сурвалж “…Хяналтын болон давхрын ажилтнууд сонор сэрэмжээ алдсан байхыг үгүйсгэхгүй. Шалгалтын дараа эцэслэгдэж шийдэгдэнэ. Цагдаагийн байгууллага болон ШШГЕГ-аас шалгалтыг хийж байна. Өрөө бүрт камертай. Тухайн давхрын ажилтан нь бүх өрөөний камертаа зэрэг хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл, нэг ажилтан 20-30 камерыг ганц дэлгэц дээр хянадаг. Давхрын харуул болон хяналтын албан хаагч ажлын байран дээрээ байсан. Харин камерын байршлаас хамаарч үзэгдэх орчин хязгаарлагдмал тул нэг камераар аливаа өрөөг бүрэн харах боломжгүй” гэж хэвлэлээр ярьсан.

 

Өөрөөр хэлбэл, шүүгчийн амь насаа алдаж байгаа үеийг камераар бүрэн хянах боломжгүй байсан гэсэн агуулгатай тайлбарыг өгсөн байгаа юм. Гэтэл тэр хэдэн өрөөг бүрэн камержуулах хэмжээний хөрөнгийг Ц.Амгаланбаяр яаж зарцуулж байсныг олон нийт мартаагүй л байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг ажлаа аваад удаагүй байхад нь мань эр   360 сая төгрөгийн үнэтэй, тусгай тоноглолтой супериор “Лексус-570” жийп машиныг ШШГЕГ-ын хөрөнгөөр авч өгөөд баллаагүй юу. Тэрээр 2017 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Гэрээ байгуулах эрх олгох тухай тушаал гаргаж, тэр өдөр нь ШШГЕГ-ын Санхүү, хангамжийн газрын дарга, дэд хурандаа Я.Ган-Эрдэнэ, “Лотус голд майнинг” ХХК-ийн захирал Д.Гарамдагва нар Ц.Нямдорж сайдын машиныг нийлүүлэх гэрээг байгуулсан байдаг.

 

Нөгөөх нь ч тэр машиныг нь унаж яваад хэвлэлээр баахан баалуулсан. Хамгийн марзан нь Ц.Нямдорж сайдын “Лексус-570” жийп машины “хэрэг” У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийн тайлан хурлыг эгээтэй л тараагаад хаячихаагүй. Тэгэхээр тэрхүү 360 сая төгрөгөөр ганц 461 дүгээр Хорих анги байтугай өөр хэд хэдэн хорихыг нүх сүв үлдээхгүй хянаж чадах камераар тоноглох боломж байсан гэсэн үг. Үүнээс гадна талийгаачийн бэр хэвлэлд ярихдаа “…Хорих ангийн дарга нь согтуу байсан” гэсэн. Энэ бүгдээс үзвэл лав л Хорих ангийн дарга, бас камер хянагч, хяналтын ажилтан гэсэн хүмүүс хариуцлага хүлээгээд дуусах болж байх шиг байна. Гэвч ингэж болохгүй.

 

Ёс зүй, ёс суртахуун гэж нэг юм бий. Тэд амиа алдсан шүүгчийн ар гэр, за тэгээд Монголын төрөөс үүргээ гүйцэтгэж чадаагүйнхээ төлөө хүлцэл, уучлал хүсэх учиртай. Гэсэн ч энэ тав хоногт Ц.Амгаланбаяр болоод бусад ШШГЕГ-ын удирдлага нь “…Миний хариуцлага алдсанаас болоод хүний амь эрсэдлээ” гээд хэлчихэж чадсангүй. Уг нь ямбыг нь эдэлсэн юм, ялыг нь үүрэх зориг тангаргийг нь өргөөд генерал, хурандаа цол хүртэл явсан энэ эрст байх ёстой юм. Бас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 267 дугаар зүйлийн 267.2.2-т “…хорих анги нь хоригдлын аюулгүй байдлыг хангах, тэдний дунд хууль ёс, дэг журмыг сахиулах, хоригдол бусад этгээдэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх” үүрэгтэй гэж заасан. Энэ үүрэг хэрэгжсэнгүй.

 

Түүнчлэн уг хуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын даргын бүрэн эрхийн тухай 262 дугаар зүйлийн 262.1.1-т “…шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах”, “…262.1.2-т “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журам, зааврыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах, биелэлтийг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих” зэргийг тусгасан байгаа юм. Энэ нь ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаярт хамаатай зүйл заалтууд юм.

 

Иймээс бүрэн эрхээ хэрэгжүүлж чадаагүй Ц.Амгаланбаяр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу албанаасаа халагдах болж байх шиг байна. Хуулийн 277 дугаар зүйлийн 277.1.1-т “…өргөсөн тангараг, сахилга, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн” бол албанаас хална гэсэн байгаа юм.

 

Уг нь ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Цэвэгмидийн Амгаланбаяр ОХУ-ын Дотоод явдлын яамны сургууль, Дотоод явдлын яамны Удирдлагын академийг төгссөн. Хууль зүйн ухааны доктор цолтой. Тэрээр 2000-2006 онд Замын цагдаагийн газрын даргаар, 2006-2007 онд Цагдаагийн академийн захирлаар, 2007 оноос Онцгой байдлын ерөнхий газрын даргаар, 2016 оны есдүгээр сарын 21-ний өдрөөс ШШГЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байгаа юм.

 

Юутай ч тэрээр Ө.Энхтөрийг явуулаад оронд нь очихоор зэхэж байсан ХСИС-ийн захирлын албан тушаалд ч очих боломжгүй болж байгаа бололтой.

 

Хэрэв Засгийн газар, ХЗДХЯ-наас Ц.Амгаланбаярыг ХСИС-ийн захирлаар томилж шийдвэл, түүнд хариуцлага хүлээлгэж бус шагнаж явуулсан болж таарах юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.2.27 № 40 (6007)

Б.ДАМДИН-ОЧИР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Амгаланбаяр олон хүний амьдраллаар тоглосондоо үнэн юм үнэнээрээ гаран өшөө ч. Их үзэн лалар хулгаач
2019-02-27
irgen:
harah zarainii luivar, huivaldaan hiij baidag ulsuud gedeg ni haragdaj baina, zailzgaa byren byreldehyyneeree…………….
2019-02-27
Amgalan bayr gedeg genral odoo zail de,hangaltai.Nvmdorjiig gartaa atgchihsan nohor gene.
2019-02-27
zochin:
Amgalanbayar uneheer hugiin nuhur . End tend darga bolood l yvahiin. Zaitai zalutai ym aa .
2019-02-27
зочин:
7 жилийн өмнө шүүгчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч өөр ажил хийж байсан хүнийг одоо шүүгч байгаа мэтээр л бичих юм. Тэгэхээр шүүгч бол тэр хүний насан туршид нь дуурсагдах хүндтэй албан тушаал юм байна. Тэднийг өндөр цалинтай болгосон, харин шүүгчээс тэтгэвэрт гарсаны дараа гэртээ амрах бололцоог нь олгож, Хуульчдын холбооны гишүүн байх, өмгөөлөгч хийх эрхийг нь хуулиар хасч, зөвхөн багшлах эрхийг нь үлдээх хэрэгтэй юм байна. Ийм хуультай байсан бол Л.Бямбаа амиа алдахгүй, ач үрсээ энхрийлээд амар тайван аж төрж суух байлаа. Ер нь шүүгч хүн дараа нь өмгөөлөгч, хуулийн зөвлөгч хийх шаардлага алга гэдэг жишиг эндээс тогтоож болно. АНУ-д шүүх хуралдааны үеэр шүүгчийн зургийг авч хэвлэлд нийтэлсний дараа тэр шүүгчийн амь насыг хохироосон байдаг. Тэр цагаас хойш АНУ-д шүүх хуралдааны үед бичлэг хийх, шүүгчийн фото зургийг хэвлэлд тавьж, телевизээр гаргахыг хориглож, зөвхөн гараар зурсан зургийг нийтэлдэг жишиг тогтоосон гэдэг.
2019-02-27
Зочин:
Нямкад шинэ 570 авч өгсөн нь илрэхэд Ерөнхий сайд худалдан борлуул гэсэн үүрэг өгсөн одоо хүртэл тэр үүргийг биелүүлээгүй харин ч Амгаланбаяр өөрөө тэр шинэ машиныг унаж байгаа шүү дээ Ерөнхий сайдаа юман чинээ бодохгүй байгаа хүнийг дахиж ямар нэгэн албанд томилох уу харийдаа сайд нараа,одош шууд чөлөөлөөд шалга асуудал гарвал шорон,үгүй бол тэтгэвэрт нь гарга болоошдээ хураасан нуусан хөрөнгө чинь чамд болон үр хүүхдүүдэд чинь хангалттай Амгаланбаяраа
2019-02-27
Зочин:
Манай Амгаа юунд дуртай гээч мөнгө,мөнгө аяганд ч нугасгүй шүү дээ яривалч их юм б.наа зав алга дараа бичнээ
2019-02-27
Зочин:
Амгаланбаярыг одоо албанаас нь хусаад тэгээд шалга,их юм гарна даа багш байхдаа ном шахдаг авахгүй бол дүн гаргахгүй мөнгийг нь төлөөд авчихвал шууд дүнг тавиад өгдөг багш байсан хүний шунал ханахгүй юмаа баас хатавч өмхийгөө тавихгүй ээ гэж.Гэхдээ онцлог нь 13-ширхэг ном өгнө гээд номоо өгөөгүй байхдаа мөнгийг нь авдаг дараа нь нэг төрлийн 13-ширхэг ном өгдөг новшдоо арайчдээ нэг төрлийн ийм олон номоор яахын гээд эсэргүйцсэн чинь галаа асаа гэдэг юм даа сонсогч байсан болохоор амандаа үглээд л өнгөрсөн
2019-02-27
Зочин:
ХСИС-н захирлаар томилж хамтран идэх нь л дээ Нямка урд нь машин авхуулсан юм чинь одоо хэдэн хүүхэд сургуульд оруулаад л хэвтэж байх нь дээ.Амгаланбаяр хүний гараар могой бариулж сурсан хүн л дээ жолоочоо бол бүх юмандаа зарна шүү дээ хамаг муу муухай булхайтай зүйлээ хийлгээд дараа нь албан тушаал дэвшүүлж шагнадаг уламжлал тогтсон ЗЦГ-т ажиллаж байхад нь жолооч.нь байсан нөхөр дараа нь ОБЕГ-т очсоны дараа нь тус газрын баазын дарга болсон гээд боддоо.Манай аль төрийн тусгай албаныхан их дуугай байна даа нэг л өдөр тэсэрнэ дээ би болж байвал,өнөөдөр болж байвал гээд л дуугай яваад б.на,аргагүй дээ ажилтайгаа байх гэж л дуугай байгаа юм чинь.Ер нь Монголын төрийн алба энэ нэг хэдэн новшоор ямар хуц ухна тависан биш одоо болно шүү дээ нэг нөхөр бүхий л тусгай албыг тойрч даргыг нь хийх ёстой юм уу,нэг албанд олигтой ажиллаж чадаагүй бол тэтгэвэрт нь гаргаач юун их сургуулийн захирал вэ,Ер нь ХСИС-ямар торгуулийн суман юм уу хусагдсан,хасагдсан, чөлөөлөгдсөн юмнуудын оргонох нүх үү тэнд бас хамт олон ажилдаг юм шүү .ХСИС-н хамт олон та нөхөд минь яагаад дуугарахгүй торгуулийн суман гэдгээ хүлээн зөвшөөрөөд б.наа заавал гаднаас хог шаар авах шаардлагагүй та нөхдийн дунд сургуулийн захирал байтугай хийх чадвартай алба хаагч зөндөө бий одоо тэмцэх хэрэгтэй
2019-02-27
Зочин:
Амгаланбаяр их хүн муутай хүн л дээ дээшээ долигноод доошоо хяргаад л байдаг хүн л дээ ганц би ч хэлж байгаа юм биш хамт удирдлаганд нь ажиллаж байсан хүмүүсийн ихэнх нь хэлнэ дээ ,Амгаланбаярт машин оруулж ирээд зардаг холбоо сүлбээ байгаа шүү байгууллагын хөрөнгө оруулалтын зардалаар хамгийн түрүүнд машин авч л дундаас нь тоншдог нөхөр дөө шалгах хэрэгтэй
2019-02-27
Зочин:
Амгаланбаяр өөрөө тэр 570-аа унаж байгаа,ХСИС-н захиралаар томилохоо больдоо Нямка одоо болно
2019-02-27
Zochin:
Nymdorj shine mashin unasan n ogoosh l baihgui yu.mi .Enhbold ih olon ogoosh Elbegdorjiin daalgavaraar hiijee. .
2019-02-27
Мэлзээгийн балиар юм зайлаг , авилгалын хэргий нь харин сайн шалгаарай
2019-02-27
Ганаа:
М.Энхболд гэж тарган хужаагийн бөгс долоогч. Аархал-г үзээрэй. Үр хүүхэд, аав ээж, ахнэр хамаатан , найз нөхөд нь энэ хүнээс ичиж, салж байгаа даа.
2019-02-27
!!!!:
Ene hun odoo zailah bailgui dee!
2019-02-27
zochin:
Amgalanbayar uneheer hugiin nuhur . End tend darga bolood l yvahiin. Zaitai zalutai ym aa .