Их Майдар бурхан Чингисийн хөшөөнөөс 14 метрээр өндөр байна

img

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс дагуул хотуудын асуудлыг шийдэх шаардлагатай. Энэ үүднээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэргүүтэй ажлын хэсгийн гишүүд Төв аймгийн Сэргэлэн суманд баригдаж буй “Их Майдар” төслийн үйл явцтай танилцав.

 

 

Өнгөрөгч оны наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 12000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн юм.

 

 

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Зүрх уулын энгэрт баригдахаар төлөвлөгдөж буй “Майдар эко хот”-ыг 2012 онд шинэ хотын төв болохоор шийдвэрлэж, шавыг нь тавьсан. Монгол, Герман улсын инженерүүдийн хамтран хийсэн "Майдар хот" төсөл хэрэгжсэнээр анх удаа эко хот байгуулагдах юм.  

 

 

Богдхан уулын өвөрт байрлах “Их майдар” бурханы бэлгэдэлтэй “Майдар эко хот”-ыг дөрвөн үе шаттайгаар бүтээн байгуулахаар төлөвлөсөн байна. Эхний үе шатыг 2030 он гэхэд 100 мянган хүн амтай байхаар тооцсон талаараа төслийн удирдагч, Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх Л.Баяртуул ажлын хэсгийнхэнд танилцуулав.

 

 

Төслийн хүрээнд эхний ээлжинд 54м өндөр Их Майдар бурханы бодьсатва дүр, 108м өндөр Зарлиг увидсын суварга босгох аж.

 

Майдар бурхан нь Будда Шагжамүнигийн дараа замбуу тивд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх сайн цагийн тав дахь бурхан юм. Майдар нэр нь Асрал хайрын бурхан, найз нөхөр, нэгдмэл ухаан гэсэн утгатай аж.

 

Бурхан багшийн Ирээдүй цагийн дүр болох Майдар бурханыг Өндөр гэгээн Занабазарын урласан тигээр бүтээж буйгаараа онцлог гэнэ. “Амилуулж” буй Майдар бурхан нь Нью-Йоркийн Эрх чөлөөний хөшөөнөөс ес, Цонжин болдогт орших Чингисийн хөшөөнөөс 14 метрээр өндөр. Энэ ондоо багтаан бурханы бүтээн байгуулалтыг хийж дуусгахаар төлөвлөжээ. Мөн Богд хан уулын өвөрт баригдах олон улсын нисэх онгоцны буудлыг нийслэл Улаанбаатартай холбох хурдны зам Майдар хотын урдуур өнгөрөхөөр төлөвлөгджээ. Тэрчлэн Монголын нутгаар дайран өнгөрдөг Орос-Хятадыг холбосон төмөр зам ч ирээдүйн хотоос холгүй байршилтай тул тус хоттой шууд холбосон төмөр замын өртөө барьж байгуулах өргөн боломжтой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Omm:
? mm
2023-09-17
s d a yumaa:
Цонцинболдгийг хог болгосон байна лээ дээ. Гэр хороолол цаашаа. Одоо Богд уулын урд овоорсон баас хийх нь дээ.
2019-02-27
bas sergelen sumand nk hedhen huuhed surdag gesen barag 300 huuhed surah surguulid 30 huuhed barag hotiin hatand baij bugd durveed hot orson melger aimgaa hugjuuleegui uhruud ni bainga songdog
2019-02-27
иргэн:
500 мянга хандивлаад нилээн хэдэн жил болж байна, дээшээгээ л нэг явахгүй байгаа хөшөөдөө
2019-02-27
umhii tuvdiin munharsan shashin
2019-02-27
ТӨСЛИЙГ 100 ХУВЬ ДЭМЖИЖ БАЙНА. БҮГДЭЭРЭЭ ӨӨДРӨГӨӨР ХАРЦГААЯ.
2019-02-27
gaihaj bna:
ene yamarch hereggui muhar susegt mungu zarahaa bolichih eruul mend,yaduurald zartsuulaachee
2019-02-27
Зочин:
Жэнкод мөнгө шаардлагатай болж дээ. Дахиад л элдэв зураг үзүүлээд эхэллээ
2019-02-27
yar tembyy, boos huursand barigdsan, hir burtagtai tyvd emgen hyrtel munharsan mongol yhryyd tyvd nertei baidgiig, gazar shoroo ni tyvdeer nerlegddegiig olj, sonsoj medeed tachignatal shoolj ineej, tataj unadag um daa. mongol naadam gedeg ni ter chigeeree tyvd naadmiin huulbar. deel huvtsas, boov boortsog, maihan sav, hadag yandar, hee ugalz geed byh um tyvdiinh. mankuur mongoluud tyvdiin bogs dolooj 500 Jil baylduuchilj baina
2019-02-27
!!!Зочин:
Amaaraa l burzgaah yum daa ajil ni bas l bahi baidgaaraa! yana daa ene Mongolchuud !!!
2019-02-27
Hereggui zuil bgaa jum daa buzar gartai zanhuu sanaachilz bgaa biz dee
2019-02-27