"Cu Mongolia" хүүхдүүдэд бэлэн гоймон худалдахгүй гэдгээ мэдэгджээ


Сүүлийн үед цахим хуудсаар “CU Mongolia”, “Circle K Mongolia” зэрэг түргэн хоолны сүлжээ дэлгүүрүүд сургуулийн орчимд нээгдэх болсон. Улмаар бага ангийн сурагчид хүүхдийн эрүүл мэндэд нэн хортой бэлэн гоймонг ихээр худалдан авч хэрэглэх болсон талаар багагүй шүүмжилж буй.
"Cu Mongolia" сүлжээ дэлгүүрийн зүгээс гуравдугаар сарын 4-ны өдрөөс эхлэн 16-аас доош насныханд бэлэн гоймонгоор үйлчлэхгүй гэдгээ албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Мөн өсвөр насны үйлчлүүлэгчид өөрийн бичиг баримтаа шалгуулаад бэлэн гоймон худалдан авахыг зөвлөжээ.
Манай сайт өчигдөр /2019.02.28/ "CU”, “Circle”-д тавих САНАЛ" нийтлэлийг бэлтгэсэн хүргэсэн билээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ