“Эко алтан заамар”-ын хөрс цөмөрснөөс дөрвөн хүн амиа алдаж, дөрвөн хүн нурангид дарагджээ


“Эко алтан заамар” компанийн уурхайн хөрс цөмөрч, дөрвөн хүн нас барж, дөрвөн хүн нурангинд дарагдсан ноцтой осол гарчээ.
Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг тус компанийн зүгээс уг ослыг нуун дарагдуулахаар хөл хорио тогтоосон тухай эх сурвалж мэдээлж байна. Төв аймгийн Цагдаа, Онцгой, Мэргэжлийн хяналтын хамтарсан бүрэлдэхүүн ослын газар руу явсан байна.
"Эко Алтан Заамар" компани өнгөрсөн оны наймдугаар сард Туул голд бохир усаа урсгасан гэх үндэслэлээр үйл ажиллагааг нь зогсоож байсан байна.
"Эко Алтан Заамар" компани өнгөрсөн оны наймдугаар сард Туул голд бохир усаа урсгасан гэх үндэслэлээр үйл ажиллагааг нь зогсоож байсан байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ