Төрсөн эгчийгээ хөнөөсөн этгээдийг шүүхэд шилжүүлжээ

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн БЗД-ийн 26 дугаар хороонд байрлах “Саруул" хотхоны 112 дугаар байранд  оршин суугч эмэгтэй Э-ийн амь насыг /2018.04.23/ хохироож, улмаар хэргийн ул мөрийг баллах зорилгоор бензин ашиглан гал тавьж, амь хохирогчийг галдан шатаасан хэрэг гарсан.

 

Энэ хэргийг амиа алдсан Э-гийн төрсөн дүү болох 1999 онд төрсөн 19 настай эрэгтэй Б нь найзынхаа хамтаар хувийн өш хонзонгоор үйлдсэн болохыг тогтоогдсон. Өнөөдөр /2019.03.01/ эгчийгээ шатаасан гэх Д.Батхуяг, О.Энхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болж яллагдагч нарыг шүүхэд шилжүүлжээ.

 

Гэм буруугийн шүүх хуралдааныг 2019 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 13.30 цагт хийхээр товлолоо.

 

Амь хохирогч эмэгтэй 27 настай Э-гийн төрсөн дүү эрэгтэй Б нь энэ гэмт хэргийг шунахайн сэдлээр үйлдсэн болохыг цагдаагийн байгууллагын алба хаагчид тогтоосон байдаг.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
zaluuchuud yagaad iim muuhai um ih hiij bainaa,,,ezeg ehiin hymyyjil baihgui baina daa…dendyy haramsaltai ger byldee martahgui muuhai hereg hiijdee
2019-03-01
Ээ бүү үзэгд,.аймаар хэрэг вэ..
2019-03-01