Уяачид: Дүнжингарав өвлийн уралдаан биш

img

Уяачид өнөөдөр /2019.03.04/ мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Уяачид нэгдэн Монгол Үндэсний морин уралдаан уяачдын холбоог байгуулжээ. Улмаар холбооны анхдугаар их хурлыг ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулах аж. Энэхүү хуралд нийт уяачдыг өргөнөөр оролцохыг уриалав.

 

Уяачид “ММСУХ-ны ээлжит их хурлаас морин уралдаанд ямар ч адуу сэрвээний өндөр нь тохирох юм бол уралдаж болох шийдвэрийг гаргаснаар уяачид зөрчилдөж байна. Өнөөгийн цаг үед амьдарч буй Монголчууд бид өвгөдийн бүтээсэн их соёл, их гавьяанд амьдарч байгаа. Гэтэл өнөөдөр монгол адууны уламжлалыг энэ цаг үед устгах аюул нүүрлээд байна. Иймд улс, аймаг, сумын наадамд зөвхөн Монгол адуугаа уралдуулах зорилгоор энэхүү холбоог байгуулсан” гэв.

 

Өвлийн улиралд хурдан морины уралдааныг зохион байгуулахыг хориглож, хүүхдээр морь унаж уралдуулахыг Засгийн газрын шийдвэрээр хориглосон.

 

Энэ талаар “Бид өнөөдөр уралдаанд хэн түрүүлж алдар цол авах вэ гэдгийг л ярьдаг болсон учраас хурдан морь унаач хүүхдийн асуудал орхигдоод байна. Бидэнд маш олон алдаа байсан. Эзнээ, морио тайлбарлаад байдаг хүүхдийн тухай нэг ч дурддаггүй. Үүнийг ярих цаг нь болчихсон. Өнөөдөр хүүхэд хурдан морь унах аюултай гэж ярихаасаа өмнө тэр хүүхдийг эргээд монгол ахуй соёлтой яаж ойрхон байлгах вэ, ахуй соёлоос хэрхэн холдуулахгүй байх вэ гэдэг тал дээр ярих цаг болсон.

 

2005 оны үед 30-35 мянган хүүхэд хурдан морь унаж байсан. 2015 оны үед энэ тоо 10 мянга орчмоор буурч 20 орчим мянган хүүхэд болсон. Өнөөдөр 5-8 болоод буурах юм бол бид өнөөдөр монгол ахуй, монгол соёлоо хичнээн яриад нэмэргүй. Тиймээс хүүхдийн тухай асуудал хамгийн чухал ярих сэдэв” гэлээ.

 

Мөн “Уяачид өвлийн улиралд морь уралдуулдаггүй. Дүнжингарав бол хаврын уралдаан. Хурдан морины уралдаан зөв тогтоосон журмын дагуу явагдсан бол болохгүй биш болох байсан. Гэвч энэ систем эрлийз, монгол гэх маргаанаас болж алдагдсан” хэмээв.

 

 Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Өвөл уралдаж болно шүүдээ. Харин хүүхэд унуулахгүй өөрсдөө унаад л уралдчихалдаа.
2019-03-05
ММСУХОЛБОО:
МОНГОЛ ТҮМНИЙ СЭТГЭЛИЙН ИХ АМАР АМГАЛАН ЦЭНГЭЛ НААДМЫГ ХЭДХЭН ХУЛГАЙЧ ГОЛДУУ ДАРГА НАР ЭРЛИЙЗ ГОЛДУУ АДУУГААР БУЗАРЛАЖ 20 ГАРАН ЖИЛ ӨВӨЛ ХАВАРГҮЙ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ УРРАЛДЛАА. ОДОО БОЛСОН БАЙМААР ЮМ. МОРИН УЯАЧДЫН ХОЛБОО БАЙГУУЛАГДСАНААР НИЙТ АРД ОЛНЫ НААДМЫН ХОЙМОРТ ХЭН МӨНГӨТЭЙ НЬ ЗАЛАРДАГ БОЛСОН . БОЛЬ ТА НАР .... АРД ХҮН УРАЛДАХ ЭРХГҮЙ ТӨРИЙН НААДАМ ГЭЖ ЮҮ БАЙХЫН....
2019-03-05
Жак:
Албатай юм шиг хэдэн морь уячихаад хүүхдээр унуулаад өв соёл гэж нэрлэнэ. өөрсдөө энд тэндээс азарга авчирч цэвэр монгол адуугаа эрлийзжүүлчихээд одоо болохоор худлаа шаагаад байх хэрэггүй байхаа. баахан цол гуншинтай мориноосоо бүдүүн юмнууд морио уралдуулаад мөнгө, цол олдог юм бол өөрсдөө унахад яадаг юм бэ.
2019-03-05
ХЭН ГЭДЭГ МАТАРЫН ЗУРАГ ВЭ:
ӨВӨӨ МИНЬ ТҮМНИЙ ҮРСИЙГ БАС МОРЬ МАЛАА ХАЙРЛА.
2019-03-04
nar:
Энэ уяаач нэр зүүсэн нүдэнд нь мөнгө боодлоорооо харагдаад байдымшиг байгаа юм .өчнөөн олон айлын хүүхдыг бэртээлэээ төлбөр нь 100 доллар өөрсдыхөө хүүхдээр унуулахгүй лаларууд
2019-03-04
ХАХИР ХАВАР ХЭЦҮҮ:
Өвөл хавар алинд ч морь уралдуулах хэрэггүй
2019-03-04
Монгол:
Тийм л их ѳв соёлоо дээдэлдэг юм бол хаврын хахир цагт морь уралдуулдгүй байсан.Багцаатай худал чалч.
2019-03-04
ogt uralduulj bolohgui
2019-03-04
hutsaa amisgaanuud min. oorsdiinhoo huuhdiin amiar togoltsgoo.
2019-03-04