Зоогийн газраас химийн бодис илрээгүй байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороонд зоогийн газрын байрнаас химийн бодис үнэртэж байгаа тухай мэдээлэл иржээ. Мэдээллин дагуу ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Хими, цацраг, бактерологи хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Ш.Мөнхтулга нар очиж, ажилласан байна. Албан хаагчид “ХМ-7000”, “Газдек”, “Драйгер” зэрэг багажаар хэмжилт хийхэд химийн бодис илрээгүй байна.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ