ФОТО: Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг баривчиллаа

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Монголиан коппер корпорэйшн” компани Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авсан 400 сая 270 мянган ам.доллараа хэрхэн бүрдүүлсэн талаарх схемийг танилцуулсан билээ. Ингэхдээ төрийн мөнгөөр худалдан авсан гэх мэдээллийг өгсөн юм.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр ийм мэдээлэл хийж, өнөөдөр Эрүүгийн цагдаагийн газраас “Монголиан коппер корпорэйшн” компани болон Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг баривчиллаа.

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг Хан-Уул дүүрэг дэх гэрээс нь баривчилав. Мөн Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхонг баривчлан, цагдаагийн газарт авчирлаа.
Бас “Монголиан коппер корпорэйшн” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг баривчилж, байцаалт авч эхэллээ.
Тэднийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчилж авсан, мөнгө угаасан хэргээр шалгах бололтой.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ