Өнөөдөр болох үйл явдлын хураангуй

img

Өнөөдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 6-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын хураангуй: 

 

Улаанбаатар зочид буудал

 

09:00 цагт: Номын хүрээ танхимд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Охидын бэлгийн халдашгүй байдлыг хангахад төр болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвээр зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.

 

Богд хааны ордны музей

 

12:00 цагт: “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнгийн Хаан, Хатан бүтээлд шагнал гардуулах ажиллагаа болно.

 

Монголын театрын музей

14:00 цагт: “Бөмбөгөр ногоон театр” цомгийн нээлт болно. Утас: 99035028, 311320

 

МҮХАҮТ

18:00 цагт: Шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг шалгаруулан өргөмжилдөг “Lady Entrepreneur” арга хэмжээ болно. Утас: 99090339

СЭТГЭГДЭЛ БИЧИХ