Д.Эрдэнэбилэг нарын хэрэгт нөлөөлөхийг оролдсон УЛСТӨРЧ хэн бэ

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэргийг АТГ болон ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж буй. Энэ хүрээнд Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорэйшн” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг өчигдөр баривчилсан. Тэднээс Эрүүгийн цагдаагийн газарт мэдүүлэг авч, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Тэгвэл энэ хэрэгт эрх мэдэл бүхий хүмүүс нөлөөлөх гэж оролдож эхэлснийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тэрбээр “Төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан нэр бүхий улстөрчид хууль хяналтын байгууллагууд руу утасдаж, дарамт үзүүлсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой зарим хүмүүс хууль хяналтын байгууллагынхантай уулзахыг хүссэн мэдээлэл Тагнуулын ерөнхий газраас ирсэн. Ийм үйлдлээ таслан зогсоохыг улстөрчдөд уриалж байна. Цаашид ийм үйлдэл гарсаар байвал нэрийг нь зарлана” гэдгийг хэллээ.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ