Сүхбаатар дүүргийн 7322 алдарт эхийг баярлуулна


Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ныг тохиолдуулан одонтой ээжүүдээ хүндэтгэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн одонтой ээж Сүхбаатар дүүргийн хэмжээнд 7322 бий. Эдгээрээс 1 дүгээр зэргийн одонтой-1977, 2 дугаар зэргийн одонтой 5345 алдарт эх байна. Сүхбаатар дүүргйн хороо тус бүр 5, 6-ны өдрүүдэд одонт ээжүүдээ хүлээн авч, дүүргийн Засаг дарга Х.Болормаагийн илгээлт талархлыг уламжлах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ