М.Мөнхбаатар: Л.Оюун-Эрдэнэ шүүгчийг дарамталж байна

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж, “Эрдэнэт”-ийн эзэмшигчдийн асуудлаар тодорхой байр суурийг илэрхийлсэн. Ингэхдээ “Өнөөдөр юм уу маргааш шүүх дээр очно. Хэн гэдэг албан тушаалтан дээр очиж, ямар байдлаар гацах нь уу. Хууль хяналтын байгууллагууд өргөсөн тангарагтаа үнэнч байх нь уу, томилсон бүлэглэлдээ үнэнч байх нь уу гэдгийг Монголын ард түмэн нүд цавчилгүй ажиглаарай” хэмээн мэдэгдсэн.
Засгийн газрын сайдын энэ үг шүүхийн байгууллагын хараат бус байдалд нөлөөлж, шүүгч нарыг дарамталж байна хэмээн “Монголиан коппер корпорейшн” ХХК-иас үзлээ. Тиймээс энэ асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон прокурорын байгууллагад хандаж, гомдол гарган хуулийн байгууллагуудад хараат бусаар ажиллах ёстой зарчмыг нь сануулж, шударга ёсыг хүсч буй аж.
Энэ талаар тус компанийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Монгол Улсад байгууллага, иргэний гэм бурууг шүүх тогтоодог. Шүүхээр шийдэгдэхээс өмнө манай байгууллагыг мөнгө угаасан гэмт хэрэгт буруутгаж, ялыг нь аль хэдийнэ бэлдчихсэн байх шиг байна. Энэ бол Үндсэн хуульд заасан хувь хүний эрхийг зөрчсөн үйл явдал” хэмээн ярилаа.
Мөн тэрбээр өмгөөлөгчгүй болсноо хэлж байна. Учир нь түүний өмгөөлөгчийг нэр бүхий хүмүүс дарамталж, шахсан учраас түүнийг өмгөөлөхөөс татгалзсан гэнэ.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ