Талийгаачийн ар гэрийн гомдлоор "Цэнхэр үст" Цэрэнг шалгаж эхэллээ


Монголын скаутын холбооны гишүүн У энэ сарын 25-ны өдөр зуурдаар таалал төгсчээ. Түүнийг талийгаач Ч.Чамин-Эрдэнийн амь нас хохирсон хэргийн гэрч байсан бөгөөд түүний амийг санаатайгаар хөнөөсөн гэх мэдээлэл цахим хуудсанд тархсан. Гэвч талийгаачийн ар гэрийнхэн үүнийг үгүйсгэж цахим хуудсаар ташаа мэдээлэл тараасан этгээдийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад ханджээ.
Энэ тухай мэдээллийг анхлан сошиал орчинд "Цэнхэр үст Цэрэн" хэмээн алдаршсан Э.Цэрэн гэх эмэгтэй тараасан. Тэрбээр "Чамин Эрдэнэ талийгаачтай хамгийн сүүлд Нямтайширын Мөнгөншагай 10 давхарт уулзахаар орсныг харсан Цор Ганц ГЭРЧ Г. Улсболд 2019.02.25 ны өдөр 00 өрөөнд нас барсан байдалтай олдож..." хэмээн цахим хуудсандаа нийтэлсэн.
Харин Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс "Талийгаач У нь энэ сарын 25-ны өдөр өөрийгөө боомилж амиа егүүтгэсэн" гэдэг мэдээлллийг өгсөн юм. Иймд талийгаач У-ын ар гэрээс худал мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарааж байгаа асуудлаар ХУД-ын Цагдаагийн хэлтэст гомдол гаргасны дагуу шалгалтын ажиллагаа хийгдэж эхэлжээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ