Улаанбаатарт цас орохгүй

img

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд :

Өнөөдөр  баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

 

2019 оны 03 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур, Их нуурууд болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эгь-Үүр голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 5-10 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч өдөртөө 1-3 градус дулаан байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Яачихсан хорвоо гэж ийм байна АА, Улаанбаатарын ганц ч удаа цаг орсонгуй 3 сарын дунд хургэж байна, гадна талдаа боон хар утаа тортог, хог новш ямар хэцуу юм Бэ, яагаад хурмаст хураа харладаггуй юм бол
2019-03-08