Дэниел Рэдклифф: Дэлгэцэн доторх би илүү гайхалтай харагддаг

Их Британийн алдартай зохиолч эмэгтэй Жоан Кэтлин Роулингийн зохиолоор бүтээсэн шидтэн хүү Харри Поттерын тухай цуврал киноны гол дүрийг дэлгэцнээ амилуулсан жүжигчин Дэниел Рэдклиффээс “Vogue”сэтгүүл ярилцлага авчээ.
-Нэг зүйл их сонин байна. Та олны танил нэртэй болчихсон хүн. Гэтэл гэгээн цагаан өдөр баар хэсээд явах юм. Паппарацуудаас эмээхгүй байна уу?
-Та битгий тэгэж их хөөргөөд бай л даа. Бейсболын малгай өмсөөд, хар шил зүүгээд л урагшаа. Тэгсэн байхад намайг хэн ч танихгүй, мэдэхгүй. Энд намайг байгааг мэдэхгүй. Бурхны авралаар тэд гэрийн минь үүдээр эргэлдээд байдаггүй. Тэгэх угаасаа хориотой л доо. Яагаад гэвэл би бол ууртай эр.
-Та саяхан нэг жүжиг дээр олны өмнө нүцгэн гараад ирсэн. Тэр үед хүүхдүүд зөндөө байсан шүү дээ?
-Тэгэх хэрэгтэй болоод л тэгсэн. Миний үүрэг байсан юм аа. Яахав, жаахан эвгүй л юм билээ. Гэхдээ нэг, хоёр, гурван үг хэлсний дараа бие жаахан тавирч байна лээ.
-Охидтой ч бас тэгэж зоригтой харьцана биз?
-Үнэндээ бол тайз, амьдрал хоёр өөр зүйл. Алдар нэрд гарч яваа өсвөр насны нэгнээс охидын талаар асуухаар тэд ичээд хариулж ядаад байдаг. Миний хувьд бол тэр талаар харин ч ярьж хэлж, магтах нэгийг нь магтаад өгөх хэрэгтэй гэж боддог. Харригийн дүрийг бүтээхээс өмнө охид надад дургүй байсан. Гэнэт л охид намайг түрүүлж болзоонд урих болсон. Уг нь залуус эхний алхмыг хийдэг бус уу. Тэдний үйлдэл намайг гайхшруулж байсан ч би зөвшөөрдөг байлаа.
-Мюзиклд дахин тоглох юм уу?
-Тэгнэ. Миний дуртай мюзикл, би их баяртай байгаа. Би чармайж ажиллах болно. /Инээв./ Дуулах талаар санаа нэг их зовохгүй байна. Дуулах дуртай, аль дээрээс л дуулж байгаа. Харин бүжиглэх талаар гэвэл ёстой туршлагагүй. Гэхдээ одоо долоо хоногт дунджаар есөн цаг бүжгээр хичээллэж байна. Тиймээс хэрэв бүтэлгүйтвэл, шалтгаан нь миний хичээл зүтгэл дутсаных лав биш.
-Харригийн бага, идэр насны найзууд Руперт, Эмма та гурав бас маш хурдан амжилтад хүрсэн шүү. Үүнийг та хүлээн зөвшөөрөх үү?
-Биднийг том үсрэлт хийгээдэх гээгүй. Харин ч эсрэгээр, биднийг жүжигчний хувиар сүүлийн 2-3 жил хийхээр бэлтгэж байсан. Тэд угаасаа энэхүү цувралыг амжилтад хүрэхийг мэдэрч байсан.
-Эмматай үерхэж байсан билүү. Яагаад салсан юм бэ?
-Би тэрэнд сайн байгаагүй зүгээр л дасчихсан гэж болохоор.
-Харри Поттер хичнээн шүтэн бишрэгчтэйг та төсөөлж байна уу?
-Харри Поттерыг шүтэн бишрэгчдийг “Оддын дайн”-ы шүтэн бишрэгчидтэй үнэнч байдлаар нь харьцуулж болох юм. Тэд эхлээд номын, дараа нь киноны шүтэн бишрэгч нь болсон.
-Өөрийгөө дэлгэцнээс харах дуртай юу?
-Сонгодог асуулт байна. Харамсалтай нь үгүй, дэлгэцэнээс өөрийгөө харахад ер нь л хачин санагддаг. Гэхдээ үүнийг би хийсэн юм шүү гэсэн бодол өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг. Тиймээ, би мундаг шүү? /Инээв/ Дэлгэцэн доторх би илүү гайхалтай харагддаг.
-Та ямар үйлдэл хийхээрээ өөрийнхөөрөө байдаг вэ?
-Би одоо ч их идэвхтэй хэвээрээ. Надад хангалттай эрч хүч бий. Өөрчлөгдсөн цорын ганц зүйл бол энэ их эрч хүчээ дөрөвхөн цагийн дотор шатаачихалгүй бүх л өдрийн турш илүү ухаалгаар хуваарилах арга боловсруулсанд л байх. Гэхдээ урьдынх шигээ байна гэдэг гайхалтай. Би урьдынхаасаа илүү сониуч болсон байх. Сониуч байх нь хүний хамгийн гайхалтай чанар шүү. Би одоо ч 11 настай байсан шигээ зураг авалтын талбайд гарахдаа бишрэн зүрхшээдэг хэвээрээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ