ХСҮТ-ийн засварын төсөлд гарын үсэг зурна

img

09:00 цагт БСШУСЯ-ны харьяа "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн Хамтарсан судалгаа хөтөлбөрийн хүрээнд Монгол-Япон судлаачдын нэгдсэн хурал МУИС-ийн Номын сангийн 502 тоот хурлын танхимд үргэлжилнэ.  Тус хуралд МУ-ын Засгийн газар, Монгол Япон 2 орны эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн төлөөлөл болон Олон улсын байгууллагын төлөөллүүд оролцож байна.

 

10:00 цагт СХД-ийн иргэний танхимд Япон улсын ЭСЯ-наас хэрэгжүүлдэг Өвсний үндэс хөтөлбөрийнхөн СХД-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. 

 

11:00 цагт Үндэсний мэдээллийн төвд ахмад дайчин С.Хорлоо төр засгийн удирдлагуудын талаар мэдээлэл хийнэ.

 

14:30 цагт Ashian challenge cup тэмцээнд жил дараалан түрүүлсэн Монголын хоккейчид эх орондоо ирнэ.

 

15:30 цагт Хавдар судлалын төвийн байрын дээврийн их засварын ажлыг Японы засгийн газрын Өвсний үндэс хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хийх гэрээнд гарын үсэг зурна. Ёслолын арга хэмжээ Хавдар судлалын төвийн өргөтгөлийн хурлын танхимд болно.   Холбоо барих утас: 99063902

СЭТГЭГДЭЛ БИЧИХ